Халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжид барилгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь үерийн хамгаалалтын байгууламжийн хязгаарлалтын зурваст тулган барилгын суурийн ухлага хийснээс шалтгаалан нуралт үүсгэж, улмаар сувгийг хог, шороогоор бөглөх нөхцөл байдал үүссэн байна. Түүнчлэн орц, гарц гаргах зорилгоор суваг дээр хавтан тавьж битүүлсэн нь усны урсацыг хааж, халиа дошин үүсэхэд нөлөөлсөн зөрчил илэрсэн. Уг зөрчлийг гаргасан аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах, үерийн хамгаалалтын сувгийг цэвэрлэж чөлөөлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
| Халиа дошин үүсгэсэн компанид хариуцлага тооцож, сувгийг цэвэрлүүллээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33