Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийг зодож буй бичлэг өчигдөр (2025.12.23) орой нийгмийн сүлжээнд нийтлэгдэж, тэр даруй олны анхаарлыг татсан. Харьяаллын дагуу СХД-ийн цагдаагийн хэлтсээс шуурхай бүрэлдэхүүн гаргасэн. Бичлэгээс хүүгээ хараад таньсан аав, ээж нь Налайх дүүргээс тэр даруйд ирсэн.
БХ-ын сайд тэр даруй "Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Цэргийн дүрэмт хувцастай бол Батлан хамгаалах яам гэж ойлгодог иргэдийнхээ бухимдлыг ойлгож байна. Гэвч Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяанд байдаг учир БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй" хэмээн өөрөөсөө холдуулсан.
Өнөөдөр Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р. Чингисийн мэдээллээса онцолж товчилбол "Ямар ч камергүй нэг давхрын амралтын өрөөнд болсон. Зодсон нь түрүүч, зодуулсан нь дэд түрүүч. Нэг оны цэргүүд. Бичлэг хийсэн хүнд баярлалаа" гэсэн бол ЦЕГ "Цэргийн биеийн байдал хэвийн. Тусгай мэргэжилтнүүд үзлэг хийж байгаа. Шалгалт үргэлжилж байна" гэв.
Цэргийн дүрмийн бус харилцааны улмаас аав, ээж олон энхрий үрс хорвоог орхисон. Салаан даргадаа, захирагчдаа, хал цэргүүддээ зодуулж, дэглүүлж эрүүл мэнд, эд эрхтнээрээ хохирсон нь үүнээсээ ч олон. Тэр бүр холбогдох газруудын дарга нар бөөгнөрч шуурхай хурал зарлан хэвлэлийнхэнд яг өнөөдрийнх шиг мэдээлэл өгдөг. Сайтар ажиглавал тэд цахим сүлжээнд олны анхааралд орсон дүрмийн бус харилцаа гэх нэртэй яргалал, дээрэлхэлт, хүчирхийлэл дээр салбар нь ингэж дуугардаг. Цахимд илчлэгдээгүй хэчнээн цэрэг зодуулж, яргалуулж, дээрэлхүүлж байгааг таашгүй.
Хэдэн он улиран хэвийн байгаа мэтээр мэдээлж буй энэ дүрмийн бус харилцаагаа таслан зогсоохгүй бол армид хүүгээ явуулах ар гэр олдохоо байх вий. Эр цэргийн албанд эх орны хөвгүүдээ үдсэн аав, ээжүүд "алчих вий" хэмээх айдсаас хэзээ салах вэ? Уг үндсээр нь үгүй хийж чаддаггүй дүрмийн бус харилцаагаа шийдчхээд ардын үрсийг армидаа татаарай, дарга нар аа.
| "Алчих вий дээ" гэсэн айдсыг арилгачхаад, армидаа авна уу Дарга нар аа |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57