С.Шаарийбуугийн тухай нүүр номдоо бичсэн багшийг БЗД-ийн шүүх шалгаж байна

Шаарийбуугийн Алтантуяагийн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Малайзад амиа алдсан. Орчуулагч эмэгтэйг хоёр этгээд буудан хөнөөж, цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг ашиглан цогцсыг нь дэлбэлсэн байдаг. Тодруулбал, тухайн үеийн Ерөнхий сайдын орлогч Нажиб Разак, түүний зөвлөх Абдул Разак Багинда нарыг холбоотой гэж үзсэн бөгөөд хэргийг тэдний захиалгаар цагдаагийн 2 албан хаагч гүйцэтгэсэн байна. Энэ цагаас эхлэн С.Шаарийбуу 19 дэх жилдээ Малайз руу очиж, охиныхоо амиа алдсан хэргийн үнэн мөнийг олохоор яваа. 

Тэрбээр "Надад мөнгө төгрөг нь нэг их чухал биш. Малайзын засгийн газар надаас уучлал гуйх ёстой" хэмээн шазуур зууж байгаа бүхнээ зардал мөнгө болгохоор зарж үрж тэмцсээр яваа. 

Өнгөрсөн намар нэгэн багш энэ хэргийн талаар мэдээлэл нүүр номдоо нийтэлсэн. Тэгвэл уг нийтлэлээс болж тухайн багшийг шалгаж байгаа аж. Тодруулбал, Д.Сэрдамба "Шарийбуу багшийн тухай шүгэл үлээснээс болж БЗД-ийн шүүхэд асуудалтай явж байгаа. С. Шарийбуу багш "хамт очоод хэлдэг юмыг нь хэлээд өгнө" гээд байгаа ч бичсэн хариуцлагаа ухамсарлаад өөрийгөө аваад гарчих болов уу гэж найдаж байна. Уг нь жил бүр уламжлал болгон бичдэг, ярьдаг жирийн пост боловч "Аав нь охиныхоо төлөө явахаас гадна Монгол хүний үнэлэмж, үнэ цэнийн төлөө тууштай явж буй" жирийн биш жишээ. Бууж өгнө гэж байхгүй "Алтай нутгийн шийртэй хөх өвгөчүүл" гэсэн үг шиг хатуужсан хүн. Өвгөн багш яг одоо 2-р эмнэлэгт хэвтэх очероо хүлээж байгаа. "Дамбажаа шиг 3380 хүний дараа" биш ч "тэвдэж явахад нь тэмээгээр туслах" шиг чухал зүйл хаа байна. Өнгөрсөн хавар 4 удаа нэр дэвшиж авсан "Энхийн шагнал"-аа авахдаа ингэж маш гоё хүндэтгэлтэй хандсан. Би төрсөн өдрөөр хийсэн gofundme-д цугласан 3 сая ₮-ийг "Дэлхийн Энхийн их наадам" ТББ-ын нэрээрээ шилжүүлэхэд "Мааш их баярлалаа хүүхдүүд минь, ахынх нь дансанд ...₮ байсан" гэхэд нь зохиолч Ч. Лодойдамбын "Хугараагүй ноён нуруу" өгүүллийн жинхэнэ баатар байна даа гэж бодсон. Та тэмцлийнхээ ялалтанд хүрээрэй. Түүний төлөө биеэ сайн энхрийлж байгаарай. 


С.Шаарийбуугийн тухай нүүр номдоо бичсэн багшийг БЗД-ийн шүүх шалгаж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ