Нийслэлийн төсвийн хөрөнгөөр автобусны зогсоол шинээр барих, шинэчлэх ажилд ₮2 тэрбумыг зарцуулахаар болжээ. Уг ажлын тендерийг 2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авч, 09:30 минутад tender.gov.mn цахим системээр нээнэ гэж холбогдох баримт бичигт тусгасан байна.
Гэвч нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудал олон хэвээр байгаа энэ үед “зогсоол шинэчлэх” нэрийн дор их хэмжээний төсөв зарцуулах нь зайлшгүй, оновчтой шийдэл мөн үү гэх асуулт урган гарч байна. Иргэдийн зүгээс автобусны хүртээмж, цагийн хуваарь, жолоочийн харилцаа, техник үйлчилгээ зэрэг үндсэн асуудлууд шийдэгдээгүй байхад гадна үзэмж, дэд бүтцэд дахин тэрбум тэрбумаар хөрөнгө оруулах нь бодит үр дүн авчрах эсэх нь эргэлзээтэй.
Мөн өмнө нь баригдсан автобусны зогсоолуудын ашиглалт, чанар, арчлалт хэр хангалттай байсан талаар нээлттэй тайлан, үнэлгээ ховор байдаг нь шүүмжлэл дагуулдаг. Энэ удаад нийслэл төсвийн сахилга бат, ил тод байдлыг хэрхэн хангах, ₮2 тэрбум төгрөгийн зарцуулалт иргэдийн өдөр тутмын амьдралд бодит өөрчлөлт авчрах эсэх нь анхаарал татаж байна.
| Нийслэл ₮2 тэрбумаар автобусны зогсоол шинээр барих, шинэчлэх ажил хийнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33