Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас 2025 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр “Даргын нэрэмжит шагнал” гэх шагналыг ажилтнууддаа гардуулжээ.
Тус байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг, нийгмийн эрүүл мэндийн бодлого хэрэгжүүлэгч төрийн байгууллага гэдгийг санахад ийнхүү даргын нэрээр шагнал бий болгож, шинэ жилийн баяраар гардуулсан нь зохимжтой эсэх асуулт гарч ирж байна.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас төсвийн сахилга батыг чангатгах, төрийн байгууллагууд баяр ёслол, шагнал урамшуулал нэрийн дор илүү зардал гаргахгүй байх чиглэлийг удаа дараа сануулж ирсэн. Ялангуяа эрүүл мэндийн салбар хүний нөөц, эм тариа, тоног төхөөрөмжийн дутагдал зэрэг бодит асуудалтай нүүр тулж буй энэ үед “даргын нэрэмжит” шагнал бий болгож, баярын арга хэмжээ зохион байгуулах нь нийгэмд буруу мессеж өгч болзошгүй юм.
Төрийн байгууллагын шагнал, урамшуулал нь хууль, журмын дагуу, салбарын бодит үр дүн, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн шалгуураар олгогдох ёстой. Харин хувь хүний нэртэй шагнал гардуулах нь тухайн байгууллагыг “албан тушаалтны имиж бүрдүүлэх хэрэгсэл” мэт харагдуулах эрсдэлтэй.
Шинэ жил бол хамт олноо урамшуулах, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэх боломж мөн боловч төсвийн байгууллага бүр “баяр тэмдэглэх” ба “татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зөв зарцуулах” хоёрын заагийг тодорхой ялгаж харах шаардлагатай болов уу.
| Сүхбаатар аймгийн ЭМГ дарга өөрийн нэрэмжит шагналтай болжээ |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58