Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний тандалтын мэдээллийг 2025 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар танилцууллаа. Тандалтын мэдээгээр улсын хэмжээнд эмнэлэгт нийт 2666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7 хувь буюу 1725 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа нь өмнөх өдрөөс 138 тохиолдлоор өссөн үзүүлэлт аж. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэй 54 байгаа талаар мэдээлэв.
Эрчимт эмчилгээний тасагт нийт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5 хувь буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай бөгөөд энэ нь өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ. Түүнчлэн хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3 хувь буюу 956 байгаа нь өмнөх өдрөөс 386 тохиолдлоор өссөн байна.
Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэд, ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон нийтийн газарт амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, өвчлөл илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.
| Хоногт 138 иргэн томуугаар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03