Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2248 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох “...газар эзэмших эрхийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан болон гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан” гэх хэргүүдийг
Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, шүүгдэгч Д.Батбаяр болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд,
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарт хөөн хэлэлцэх хугацааг ялгаатай байдлаар хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгүүдэд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Цэрэндоржийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд, Г.Баяржаргал, Э.Энх-Эрдэнэ нарын “шүүгдэгч Д.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хохиролтой холбоотой гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ташрамд дурьдахад, АЖ С.Жавхлантай дэр нэгтгэсэн МУГЖ Т.Баясгалан "Санаанд багтсан бүхэн заяанд ирдэг жамтай. Сайхан амьдралын үндэс нь гал мэт дулаахан зүрхтэй явахад оршдог билээ. Увс аймаг, Улаангом хот-Чандмань хайрханы энгэрт 2025.12.19" хэмээн нөхрийнхөө нутгаар аялж яваагаа тэмдэглэжээ.
| Хэрэг нь цагаадсан Т.Баясгалан "Санаанд багтсан бүхэн заяанд багтдаг" хэмээн аялж явна |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58