Иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй бензин шатахууны хомсдол, цалин хөлсний бодит үнэ цэнэ, татварын дарамттай холбоотой асуудлаар өнөөдөр /2025.12.22/ Төрийн ордны зүүн хаалганы гадна жагсаал, цуглаан зохион байгуулагдахаар болжээ. Жагсаалд оролцогчид 10:30-11:00 цагийн хооронд Улсын Их Хурал дахь намын бүлгүүдэд албан шаардлага хүргүүлэхээр төлөвлөсөн байгаа аж.
Тэд шатахууны үнийн тогтворгүй байдал, тасалдал иргэдийн өдөр тутмын амьдрал, аж ахуйн үйл ажиллагаанд шууд нөлөөлж буйг онцлон, цалин орлогын өсөлт инфляцтай уялдахгүй байгаа, татварын бодлого иргэдэд хэт ачаалал үүсгэж байна гэж үзэж буйгаа илэрхийлэх юм. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс төр засаг бодит нөхцөл байдалд нийцсэн, иргэдийн амьжиргааг хамгаалсан шийдвэрүүдийг яаралтай гаргахгүй бол нийгмийн бухимдал улам нэмэгдэнэ хэмээн анхааруулж байгаа нь энэ.
Анхаарал татах нь, жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний “Ес эхлэх” өдрийг дагаад ийнхүү жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхжих нь сүүлийн жилүүдэд нэгэн хэвийн давтагдах хандлагатай болжээ. Өвлийн эхэн, эдийн засгийн дарамт нэмэгддэг энэ үед иргэдийн бухимдал гудамж, талбайд илэрхийлэгддэг бичигдээгүй “уламжлал” тогтсон мэт харагдаж буй. Энэ удаагийн жагсаал ч мөн адил арванхоёрдугаар сарын ес эхлэхтэй давхцан болж буй нь олон нийтийн анхаарлыг татаж, төр засаг иргэдийн дуу хоолойг хэрхэн хүлээн авч, бодит шийдэл гаргах эсэхэд хариу нэхэх нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
| Ес эхлэхтэй зэрэгцсэн эсэргүүцэл: Иргэд шатахуун, цалин, татварын асуудлаар өнөөдөр жагсана |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33