Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон эмнэлгүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2025.12.20/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.
Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд 10 сая еврогийн санхүүжилтээр 2021 оноос 3 үе шаттай хэрэгжүүлж байна.
Төслийн үр дүнд Хавдар судлалын үндэсний төв соронзон резонаст томографын аппарат, компьютер томографын аппарат, ангиограф, AI дэмждэг дижитал маммограм аппараттай болжээ. Ингэснээр дэлхийн жишигтэй хөл нийлүүлж, өндөр хүчин чадал бүхий дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хорт хавдрыг эрт илрүүлж, оношилж, эмчлэх нөхцөл бүрдсэн байна.
Хавдар судлалын үндэсний төв энэ сарын 28-ны өдөр мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглахаар төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Тус төв 2022 онд туяа эмчилгээнд шугаман хурдасгуурт аппаратад суурилсан технологи нэвтрүүлсэн нь уг эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулж, хүртээмжийг 25 хувиар нэмэгдүүлжээ.
Өмнө нь манай улсад эмчлэх боломжгүйд тооцогдож байсан тархины гүнд байрлалтай хавдрын эсрэг мэс заслыг тус төвд өнгөрсөн оноос хийж эхэлжээ. Мөн 2018 онд БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нартай хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж байсан бол өдгөө уг эмчилгээг тус төвийн эмч нар бие даан гардан гүйцэтгэдэг болжээ.
21 аймаг, 9 дүүргийг Хавдар судлалын үндэсний төвтэй холбосон цахим бүртгэлийн систем нэвтрүүлсэн байна. Ингэснээр өвчтөн хаана ч оношлогдсон, тухайн мэдээлэл нь Хавдар судлалын үндэсний төвд шууд бүртгэгдэж, хугацаа алдахгүй эмчилгээгээ эхлүүлэх боломжтой болжээ.
| Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна |
2025-12-19 16:02:22
Таван шард 90 метр урттай гүүрэн гарц барих гэж байна
2025-12-19 15:14:12
₮11,1 саяар "мөс" худалдсан, худалдаж авсан хэргийг буцаалаа
2025-12-19 14:51:03
Шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ
2025-12-20 15:49:35
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна
2025-12-20 15:00:11
Ургац алдсан тариаланчдын зээлийг хойшлуулж, сунгахад шаардагдах ₮4,2 тэрбумыг төсвөөс гаргана
2025-12-19 16:13:54
2025-12-19 16:02:22
Таван шард 90 метр урттай гүүрэн гарц барих гэж байна
2025-12-19 15:14:12
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
₮11,1 саяар "мөс" худалдсан, худалдаж авсан хэргийг буцаалаа
2025-12-19 14:51:03
Хотын дарга 319 цагдаатай шинэ нэгж байгуулж, энгэрийн камер, машин, суррон гардууллаа
2025-12-19 14:11:08
2025-12-19 13:48:13
2025-12-19 13:45:25
2025-12-19 12:49:40
"Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч хятад иргэнийг албадан гаргалаа
2025-12-19 12:31:12
2025-12-19 12:17:34
Хелико, сахар, үе мөч зэрэг 6 шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэллээ
2025-12-19 11:36:13
Анхдугаар Богдын нутгаас лхаарамба цолтон төрлөө
2025-12-19 11:04:06
2025-12-19 10:33:41
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Найз охиноо машинаар дайрч хөнөөсөн залууд 3 жилийн ял оноолоо
2025-12-19 10:07:53
Тусгай зөвшөөрөл энгийн, энгийнхийг нь мэдэгдэл болгон өөрчлөх хуулийн төсөл мэдүүллээ
2025-12-19 09:58:35
Хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн
2025-12-19 08:03:11
Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна
2025-12-19 07:59:53