Э.Б- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.0305 жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х.Г-ээс 3,1 сая төгрөгөөр 0.1845 грамм жинтэйг, 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.М-с 8 сая төгрөгөөр 5.1306 грамм жинтэй тус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан болон худалдсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хэлэлцээд: Шүүгдэгч Э.Б-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Б.М, Х.Г нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-г 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.М, Х.Г нарыг 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ял дээр 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 8 сар 12 хоногоор тогтоож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг хэлэлцээд: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон Б.М, Х.Г, Э.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, мөн Э.Б-д оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдалд нь тохирсон, харин Б.М, Х.Г нарын хувийн байдал бага насны хүүхэдтэй гэх нөхцөл байдлыг дурдаж оногдуулсан ялыг тус бүр 2 жил болгон өөрчилж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүх Б.М, Х.Г нарт оногдуулсан ялыг ямар үндэслэлээр хөнгөрүүлсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэсэн үндэслэл магадлалд тусгагдаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийгээгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж магадлалыг хүчингүй болгож хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
| ₮11,1 саяар "мөс" худалдсан, худалдаж авсан хэргийг буцаалаа |
2025-12-19 16:02:22
Таван шард 90 метр урттай гүүрэн гарц барих гэж байна
2025-12-19 15:14:12
Хотын дарга 319 цагдаатай шинэ нэгж байгуулж, энгэрийн камер, машин, суррон гардууллаа
2025-12-19 14:11:08
Ургац алдсан тариаланчдын зээлийг хойшлуулж, сунгахад шаардагдах ₮4,2 тэрбумыг төсвөөс гаргана
2025-12-19 16:13:54
2025-12-19 16:02:22
Таван шард 90 метр урттай гүүрэн гарц барих гэж байна
2025-12-19 15:14:12
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
₮11,1 саяар "мөс" худалдсан, худалдаж авсан хэргийг буцаалаа
2025-12-19 14:51:03
Хотын дарга 319 цагдаатай шинэ нэгж байгуулж, энгэрийн камер, машин, суррон гардууллаа
2025-12-19 14:11:08
2025-12-19 13:48:13
2025-12-19 13:45:25
2025-12-19 12:49:40
"Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч хятад иргэнийг албадан гаргалаа
2025-12-19 12:31:12
2025-12-19 12:17:34
Хелико, сахар, үе мөч зэрэг 6 шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэллээ
2025-12-19 11:36:13
Анхдугаар Богдын нутгаас лхаарамба цолтон төрлөө
2025-12-19 11:04:06
2025-12-19 10:33:41
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Найз охиноо машинаар дайрч хөнөөсөн залууд 3 жилийн ял оноолоо
2025-12-19 10:07:53
Тусгай зөвшөөрөл энгийн, энгийнхийг нь мэдэгдэл болгон өөрчлөх хуулийн төсөл мэдүүллээ
2025-12-19 09:58:35
Хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн
2025-12-19 08:03:11
Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна
2025-12-19 07:59:53
Сэтгүүлч руу нулимсан Ц.Оюунжаргалыг ₮100 мянгаар торголоо
2025-12-18 13:19:50
Модны ченжүүдийг шалгахад 509 зөрчил илэрчээ
2025-12-18 12:53:06
2025-12-18 11:05:01
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
2025-12-18 09:53:00
Путин: Хэрэв Европ энхийн төлөөх саналтай зөрөлдвөл Орос улс Украинд илүү их газар нутгийг эзэлнэ
2025-12-18 09:44:31
2025-12-18 09:43:21
2025-12-18 09:32:13
Нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу
2025-12-18 08:05:04
Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
2025-12-18 08:01:19