Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулсан. Өнөөдөр уг газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэргийг хүлээлгэн өглөө.
Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт ажиллалаа.
Эдгээр тусгай техник, хэрэгслийг нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын алба хаагчид чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикл, мопед, сурроны хөдөлгөөнд хяналт тавих, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллахдаа ашиглах боломжтой. Тодруулбал, өнөөдөр гардуулж өгсөн авто машин нь 360 камерын системтэй. Зам тээврийн осол, хэв журмын зөрчлийн мэдээлэл камерын хяналтын нэгдсэн төв болон холбогдох албанд шууд дамжуулагдах аж.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “НИТХ болон НЗДТГ-аас замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор 319 цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинэ нэгж байгуулсан. Энэ байгууллага замын хөдөлгөөнд оролцогчдод зориулж хөдөлгөөнт эргүүл хийнэ. Өнөөдөр анхны техник хэрэгслээ хүлээн авч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө хийгдэж байгаа ажил. Түүнээс биш хэн нэг хүнийг мөрдөх, тагнах ажил биш гэдгийг хэлье. Мөн та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, дүрмээрээ зорчвол замын хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Та бүхэн хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдахгүй байхад л нийтээрээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 2028 он гэхэд 40 хувиар бууруулна” гэдгийг онцоллоо.
| Хотын дарга 319 цагдаатай шинэ нэгж байгуулж, энгэрийн камер, машин, суррон гардууллаа |
2025-12-19 16:02:22
Таван шард 90 метр урттай гүүрэн гарц барих гэж байна
2025-12-19 15:14:12
₮11,1 саяар "мөс" худалдсан, худалдаж авсан хэргийг буцаалаа
2025-12-19 14:51:03
Ургац алдсан тариаланчдын зээлийг хойшлуулж, сунгахад шаардагдах ₮4,2 тэрбумыг төсвөөс гаргана
2025-12-19 16:13:54
2025-12-19 16:02:22
Таван шард 90 метр урттай гүүрэн гарц барих гэж байна
2025-12-19 15:14:12
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
₮11,1 саяар "мөс" худалдсан, худалдаж авсан хэргийг буцаалаа
2025-12-19 14:51:03
Хотын дарга 319 цагдаатай шинэ нэгж байгуулж, энгэрийн камер, машин, суррон гардууллаа
2025-12-19 14:11:08
2025-12-19 13:48:13
2025-12-19 13:45:25
2025-12-19 12:49:40
"Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч хятад иргэнийг албадан гаргалаа
2025-12-19 12:31:12
2025-12-19 12:17:34
Хелико, сахар, үе мөч зэрэг 6 шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэллээ
2025-12-19 11:36:13
Анхдугаар Богдын нутгаас лхаарамба цолтон төрлөө
2025-12-19 11:04:06
2025-12-19 10:33:41
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Найз охиноо машинаар дайрч хөнөөсөн залууд 3 жилийн ял оноолоо
2025-12-19 10:07:53
Тусгай зөвшөөрөл энгийн, энгийнхийг нь мэдэгдэл болгон өөрчлөх хуулийн төсөл мэдүүллээ
2025-12-19 09:58:35
Хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн
2025-12-19 08:03:11
Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна
2025-12-19 07:59:53
Сэтгүүлч руу нулимсан Ц.Оюунжаргалыг ₮100 мянгаар торголоо
2025-12-18 13:19:50
Модны ченжүүдийг шалгахад 509 зөрчил илэрчээ
2025-12-18 12:53:06
2025-12-18 11:05:01
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
2025-12-18 09:53:00
Путин: Хэрэв Европ энхийн төлөөх саналтай зөрөлдвөл Орос улс Украинд илүү их газар нутгийг эзэлнэ
2025-12-18 09:44:31
2025-12-18 09:43:21
2025-12-18 09:32:13
Нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу
2025-12-18 08:05:04
Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
2025-12-18 08:01:19