Манай редакцид нэгэн иргэн хандаж мэдээлэл өгсөн юм. Тодруулбал "Эзэнгүй нохой, муурыг түр байрлуулж асрамжлах байр" гэж амьтан тамалсан газар байна, хуучин Хар үнэгний аж ахуй гэх газар. Та бүхэн бодит нөхцөл байдлыг нь мэдээлж, зовсон амьтдад туслаач гэв (жич: баримт нотолгоо болох зураг, бичлэгийг өгч болно гэсэн). Мэдээллийн дагуу өчигдөр буюу 12 дугаар сарын 18-нд Шувуун фабрикт байрлах тус газрыг зорилоо. Бид НЗДТГ-ын хэвлэл, Захирагчийн ажлын албаны хэвлэл зэрэг газруудтай ярьснаар Нийслэлийн Мал Эмнэлгийн газрын удирдлагын дугаарыг ч олж авав.
Биднийг 15 цагийн үед очиход тус газрын гадаа нэг нохой сул байв. Хаяг бүхий хаалгыг тогшиход ажилтан нь гарч ирлээ. Энэ байгаа нохой, муурны бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар ирлээ гэхэд “боломжгүй” гэв. Яагаад гэхэд нэгэн дугаар руу залгаж ярилаа. Ахлах ажилтан бололтой нэгэн эрэгтэй “Оруулж л болохгүй шүү” гэсэн чиглэл өгч байна. Энэ хооронд НМЭГ-ын даргатай ярилаа. Шууд л та нар нохойд хазуулбал хэн хариуцах уу гэсэн утгатай үгийг зай завсаргүй бичиж, хэллээ. Бид аюулгүй байдлаа хангана, хаалгаа л нээчих. Үүднээс ерөнхий дүрс авья гэсэн ч “өчигдөр нохойнууд нэмж ирсэн. Галзуу нохой байвал яах уу. Манай эмч үзээгүй байгаа” гэв. (Хуулиараа галзуу нохойг устгах заалттай юм билээ).
Нөгөө ахлах ажилтан байж магадгүй хүн дахин залгаж “Оруулж л болохгүй шүү” гэж захиастай. (Ажилтан утсаа чанга яригч дээр нь тавьж яриад байгаа юм)
Ингээд бид хашаан дээгүүр нь камераа өргөж хэсэг дүрс аваад буцлаа. Харин тэдний ярианаас ойлгосон мэдээллийн тухайд “Энэ газар одоо 70 гаруй нохой байгаа бөгөөд заримд нь үржил хаах мэс засал хийсэн гэнэ. Харин муурны тоог хэлсэнгүй, ногоо тарьдаг айлууд хулгана бариулна гээд аваад явсан гэх бүдэг бадаг зүйл хэллээ. Өөр мэдсэн зүйл гэвэл өдөрт жижиг хоёр удаа хооллодог. Санхүү мөнгө асуудалтай учир жижиг тогоотой, үүндээ хоолоо хоёр тасалж хийдэг гэв. Мөн нохойнууд бүгд тус тусдаа уяатай байдаг, богино уяагар уях шаардлагатай байдгийг зөв ойлгуулаарай” мэтийг хэлэв.
Эхэнд дурьдсан иргэний өгсөн мэдээллээр бол энэ газар зөвхөн жижиг нохойнууд ирдэг, томыг нь буудаад хөнөөчихдөг. Муурыг бас устгадаг. Амьтан асрах ямар ч мэдлэг туршлагагүй газар учир байр хэвтрээсээ авахуулаад бүх үйл ажиллагаа нь амьтны эрхийг зөрчдөг хэмээсэн юм.
Эдгээр хүмүүсийн хэлж ярьж байгаа хандлага нь сэтгүүлч, зураглаачийг нохойд хазуулна гэсэн сэрэмжлэлээс илүүтэй стандарт бус орчин, стандарт бус үйлчилгээгээ нууж хаацайлж буй мэт санагдсанаа нуух юун. Тухайлбал, урд өдөр бичлэг дээр дотор байсан нохой биднийг очиход гадаа үүдэнд байв. Энэ юун нохой вэ гэхэд "Хүүгийн маань нохой, байранд байлгаж болохгүй аваад ирсэн юм" гэж тайлбарласан. Үнэхээр халдварт өвчин, элдэв эрсдлээс сэргийлэн ажилладаг гэж итгэе гэхэд энэ мэт үйлдэл нь худлаа санагдуулна. Бид бодит нөхцөл байдлыг сурвалжилья гэсэн ч тэд зөвшөөрсөнгүй. Хаалттай энэ хаалганы цаана амьтад чухам яаж амьдарч байгааг мэдэх боломж олдсонгүй. Ямартай ч зураг дүрс авах хүн л оруулж болохгүй гэдэг хатуу санамжтай газар гэдгийг ойлгов.
| Эзэнгүй нохой, муурыг асрамжилдаг Нийслэлийн Мал Эмнэлгийн газар хаалга нээнэ үү |
2025-12-19 16:02:22
Таван шард 90 метр урттай гүүрэн гарц барих гэж байна
2025-12-19 15:14:12
₮11,1 саяар "мөс" худалдсан, худалдаж авсан хэргийг буцаалаа
2025-12-19 14:51:03
Ургац алдсан тариаланчдын зээлийг хойшлуулж, сунгахад шаардагдах ₮4,2 тэрбумыг төсвөөс гаргана
2025-12-19 16:13:54
2025-12-19 16:02:22
Таван шард 90 метр урттай гүүрэн гарц барих гэж байна
2025-12-19 15:14:12
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
₮11,1 саяар "мөс" худалдсан, худалдаж авсан хэргийг буцаалаа
2025-12-19 14:51:03
Хотын дарга 319 цагдаатай шинэ нэгж байгуулж, энгэрийн камер, машин, суррон гардууллаа
2025-12-19 14:11:08
2025-12-19 13:48:13
2025-12-19 13:45:25
2025-12-19 12:49:40
"Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч хятад иргэнийг албадан гаргалаа
2025-12-19 12:31:12
2025-12-19 12:17:34
Хелико, сахар, үе мөч зэрэг 6 шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэллээ
2025-12-19 11:36:13
Анхдугаар Богдын нутгаас лхаарамба цолтон төрлөө
2025-12-19 11:04:06
2025-12-19 10:33:41
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Найз охиноо машинаар дайрч хөнөөсөн залууд 3 жилийн ял оноолоо
2025-12-19 10:07:53
Тусгай зөвшөөрөл энгийн, энгийнхийг нь мэдэгдэл болгон өөрчлөх хуулийн төсөл мэдүүллээ
2025-12-19 09:58:35
Хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн
2025-12-19 08:03:11
Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна
2025-12-19 07:59:53
Сэтгүүлч руу нулимсан Ц.Оюунжаргалыг ₮100 мянгаар торголоо
2025-12-18 13:19:50
Модны ченжүүдийг шалгахад 509 зөрчил илэрчээ
2025-12-18 12:53:06
2025-12-18 11:05:01
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
2025-12-18 09:53:00
Путин: Хэрэв Европ энхийн төлөөх саналтай зөрөлдвөл Орос улс Украинд илүү их газар нутгийг эзэлнэ
2025-12-18 09:44:31
2025-12-18 09:43:21
2025-12-18 09:32:13
Нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу
2025-12-18 08:05:04
Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
2025-12-18 08:01:19