Нэхэмжлэгч Х банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, хариуцагч О-ийн хаяг болох Б дүүргийн Х-р хорооны 1-234 тоот хаягаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нь нэхэмжлэлд дурдсан хаяг тус хороонд байдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймээс нэхэмжлэгч Х банк нь хариуцагч О-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ. Шүүх хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч болох О-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Учир нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/31935 дугаартай захирамжийн дагуу “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс О-ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулан авахад Б дүүрэг, Х-р хорооны 12 гудамж, 34 тоот хаяг гарч ирсний дагуу тус хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч О нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гардан авсан байх тул хариуцагчийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
| Оршин суугаа хаяг нь тодорхой бол эрэн сурвалжлахгүй |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57