“Эрдэнэт” үйлдвэр 20 сая төгрөгийн өртөгтэй хоолны сүмс худалдан авах тендер зарлажээ. Тус тендерт BBQ, чихэрлэг халуун ногоотой, гахайн махны амттай, терияки, үхрийн махны амттай зэрэг олон төрлийн сүмс багтсан байна.
Үүгээр зогсохгүй, 2025 онд “Эрдэнэт” үйлдвэр бараа бүтээгдэхүүн худалдан авах нэрийдлээр 52 сая төгрөгөөр майонез авах тендер зарласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байв. Түүнчлэн өтгөрүүлсэн сүү, төрөл бүрийн цай, үр тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаар дараалан тендер зарласан нь төрийн өмчит үйлдвэрийн үндсэн чиг үүрэг, зардлын бодит хэрэгцээтэй хэр нийцэж байгаа вэ гэх асуултыг хөндөж байна.
Төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийн хувьд ашгийн бус, үр ашигтай, хэмнэлттэй худалдан авалт хийх нь нийгмийн хүлээлт байдаг. Гэвч ийнхүү хүнсний амтлагч, сүмс зэрэг бүтээгдэхүүнд олон арван сая төгрөг зарцуулах шийдвэр нь эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед зүй зохистой эсэх талаар хариуцлагатай тайлбар шаардах үндэслэл болж байна.
| “Эрдэнэт” үйлдвэр ₮20 саяар хоолны сүмс авах тендер зарлажээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33