Сүүлийн жилүүдэд Монгол Улсаас цахим мөрийтэй тоглоом, бооцоотой холбоотойгоор ойролцоогоор 500 сая ам.доллар, өөрөөр хэлбэл 1.7 их наяд төгрөг гадаад улс руу урссан гэсэн тооцоо бий. Энэ нь нэг монгол хүнд дунджаар хэдэн зуун мянган төгрөг ногдох хэмжээний мөнгө юм.
Хяналт шалгалтын хүрээнд: 2700 гаруй иргэний дансны гүйлгээнд хязгаарлалт тогтоож, хэдэн зуун тэрбум төгрөгийн сэжигтэй гүйлгээг илрүүлсэн нь цахим мөрийтэй тоглоом ганц нэг хүний асуудал биш, нийгмийн хэмжээний эрсдэл болсныг харуулж байна.
КЕЙС: “АЛДСАНАА НӨХНӨ” ГЭСЭЭР 150 САЯ ТӨГРӨГ АЛДСАН НЬ
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нэгэн кейсэд иргэн анх спортын бооцоог сонирхлоор тавьж эхэлжээ. Эхний хэдэн удаа хожсон нь түүнийг улам зоригжуулж, бооцооны хэмжээг нэмэхэд хүргэсэн байна. Харин алдаж эхэлснээс хойш “нөхөж авна” гэсэн бодлоор дахин дахин тоглосоор нийт 150 сая төгрөгийн хохирол амссан аж.
Тэрээр тоглох цаг, зарцуулж буй мөнгөө гэр бүлээсээ нуун, зээл авч бооцоо тавих болсон нь эцэстээ санхүүгийн хямрал, гэр бүлийн зөрчилд хүргэсэн байна.
ЯАГААД ХҮМҮҮС ДОНТДОГ ВЭ?
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар цахим мөрийтэй тоглоом: хурдан үр дүн (хожих, алдах) өгдөг, хэзээ ч, хаанаас ч тоглох боломжтой, “дараагийн удаад заавал хожно” гэх сэтгэлзүйн хүлээлт үүсгэдэг.
Эдгээр хүчин зүйлс нь хүнийг богино хугацаанд донтох эрсдэлд оруулдаг байна. Тоглоом тоглохгүй үед тайван бус болох, алдсан мөнгөө нөхөх гэж дахин тоглох нь донтолтын түгээмэл шинж тэмдэгт тооцогддог.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АЗ ТУРШИХ УУ, ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛАХ УУ?
Цахим мөрийтэй тоглоомоос олдсон хожил нь түр зуурынх байж болох ч алдагдал нь:
Өр, зээлийн дарамт
Сэтгэл зүйн асуудал
Гэр бүлийн итгэлцлийн алдагдал
гэх мэт урт хугацааны хохирол дагуулдаг.
Иймд иргэдийг “амархан ашиг” гэх ташаа ойлголтоос татгалзаж, санхүүгийн болон сэтгэлзүйн эрсдлээ бодитоор үнэлэхийг холбогдох байгууллагууд уриалж байна. Асуудал үүссэн тохиолдолд ганцаараа тэмцэх бус, мэргэжлийн зөвлөгөө авах нь хамгийн зөв алхам юм.
Түр азанд найдахаас илүүтэй тогтвортой амьдралыг сонгох нь таны хамгийн том хожил байж мэднэ.
Эх сурвалж: Монгол Улсын Санхүүгийн Мэдээллийн Алба (Financial Information Unit)
| Алдсан мөнгөө нөхөж олно гэж мөрийтэй тоглосоор ₮150 саяар хохирчээ |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30