Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сард нийт 44,581 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7,063 буюу 15.8 хувь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэсэн, ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүл хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлийн улмаас 10,972 хүнийг эрүүлжүүлж, 34,755 хүнийг саатуулж Архины албадан эмчилгээнд 269, сайн дурын эмчилгээнд 301 хүнийг тус тус хамруулжээ. Үүнээс үзвэл согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 9.4, хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22,098 зөрчил бүртгэгдэн жолоодох эрхээ хасуулж, 5,317 иргэний зөрчлийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлагдсан байна.
Иймд цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс 31 хоногийн хугацаанд “Архигүй шинэ жил" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг мэдээллээ.
Арга хэмжээний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг, Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар (21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалах, 18 насанд хүрээгүй хүнээр ажиллуулах гэх мэт) хүргүүлж, биелэлтийг тооцох чиглэлээр нийт давхардсан тоогоор 358 чиглэлд 716 алба хаагч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 168 чиглэлд 345 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.
Иймд хууль, дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.
| "Архигүй шинэ жил" арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1061 алба хаагч ажиллаж байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57