Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа хоёрдугаар баг, Жаргалант нэгдүгээр багт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, өнөөдрийн байдлаар 8 өрхийг тусгаарлан эмчилгээ хийж байна.
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 12 дугаар сарын 12-ны өдрийн 26-374 дугаартай дүгнэлтээр эерэг гэсэн хариуг 12 дугаар сарын 15-ны өдөр авчээ. Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай сумын засаг даргын захирамж гарч, үүгээр голомтот болон эрсдэлтэй бүсээс ямар ч тохиолдолд мал, малын гаралтай бүтээгдэхүүн сумын нутаг дэвсгэрт оруулахыг хатуу хоригложээ.
Шүлхий нь нэг амьтнаас нөгөөд хурдан дамждаг вирусний гаралтай халдварт өвчин юм. Нас гүйцсэн амьтдыг үхэлд хүргэх нь ховор боловч ашиг шимийн алдагдалд хүргэж, олон улсын худалдаанд томоохон саад учруулдаг. Шүлхий нь хүнд халддаггүй ба нийгмийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй өвчин юм.
| Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий гарч, 8 өрхийг тусгаарлалаа |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30