Ойрын 3 хоногт нийт нутгаар хүйтний эрч сулавтар байна. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө -4-6 градусын хүйтэн. Харин маргааш орой Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар, шөнөдөө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангайн нутгаар, Говь-Алтай, Булганы зарим нэг сумдын нутгаар цас орно. Пүрэв гаригт Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгийн нутаг, Хэнтийн нурууны орчмоор, мөн Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй байна. Үүний дараа Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө хүйтний эрч чангарч Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар шөнөдөө -26-28 градус, Увс, Ховд, Баян-Өлгийн нутгаар -24-26 градус, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорнодын нутгаар -20-22 градуст хүрч хүйтэрнэ.
| Ойрын гурав хоногт хүйтний эрч сулавтар байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33