Жангүм Одноо ядарсан нэгнийг хайрлах "Ухаарлын аян"-ыг эхлүүлнэ

Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг "Жангүм" нэрээрээ олноо танигдсан Одноо иргэн О.Осоржамааг өөд болоход "Буяны ажлыг нь оройтуулахгүй хүн ёсоор хамтраад хөдөөлүүлье" хэмээн бусдыг уриалсан. Тэрбээр "Миний зүгээс талийгаачийн алтан хайрцгийг нээлгэж амьдарч байсан гэр орныг нь олж цэвэрлэж ариутгаад зул барьж цай хоолтой байлгаж байгаад хойдын буяныг хийж дуустал ээжийнх нь үүргийг гүйцэтгэж баймаар байгаа юмаа. Хүний үр ялгаа юу байхав дээ. Хүүгээ алдаад шаналж яваа ээжүүд минь эхийн сэтгэлээр нэгдээрэй. Бас үеийн залуусыг нь нийгэмд сайнаар нөлөөлж Зул өргөх ёслол хийж залуусыг архи хар тамхинд донтох явдлаас ангид байж ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж суралцаж зөвт амьдрахад уриалах мөн Монголчуудыг ядарсан нэгнээ хайрлаж хүндэлдэг байж богинохон заяат хүмүүний амьдралд бие биенээ АМЬД ЯВАХАД НЬ Л ХАЙРЛАДАГ байх олон нийтийн УХААРЛЫН АЯН өрнүүлэх хүсэлтэй байна дэмжээд өгөөрэй" хэмээсэн билээ.  

Жангүм Одноо энэ оны сүүлийн улиралд асрах газар очсон ой 7 сартай гурван ихэр охин болон 3 настай эгчийг нь, эргэлт очдоггүй хөгжлийн бэрхшээлтэй хоригдлуудыг эргэж, хоол хүнс хэрэгцээтэй эд зүйлсийг нь өгч хайр энэрэл мэдрүүлсэн юм. 

 


Жангүм Одноо ядарсан нэгнийг хайрлах "Ухаарлын аян"-ыг эхлүүлнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0