Нийслэлийн удирдах ажилтнуудын өмнөх /2025.12.01/ шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар инженер хангамжийн байгууллагуудад иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч бэлэн байдлыг хангаж, хяналт тавин ажиллахыг үүрэг өгсөн.
Энэ хүрээнд цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар инженер хангамжийн байгууллагуудын 494 ажилтан, 17 механизм, шуурхай үйлчилгээний 6 машин, засварын бригадын 30 машин, лабораторийн 4 машинтайгаар бэлэн байдалд ажиллаж байна. Харин шөнийн бэлэн байдлын хувьд 121 ажилтан, гэрийн жижүүрийн 44 ажилтан, 6 механизм, шуурхай үйлчилгээний 8 машин, засварын бригадын 10 машинтайгаар ажиллаж байна. Мөн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, аж ахуй нэгж байгууллагуудын 14400 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33