Филиппин улсын иргэн Атиенза 2011 онд Монгол улсад Б.Эрдэнэбатынд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа учирг битүүлгээр амь насаа алдсан. Дөрвөн хүүхдийн ээж 34 настайдаа амиа алдсан Атиензагийн хэргийн талаар сэтгүүлч С.Будрагчаа 14 жилийн дараа нэхэн сурвалжилж, олны анхаарлын төвд оруулж чадлаа.
Хэргийг товчхон сануулахад, Атиенза 2010 онд шүдний эмнэлэгт кассчинаар ажиллаж байсан ч хангалттай мөнгө олж чаддаггүй байсан учраас ажилд зуучлах төвөөр дамжуулж Сингапурт очсон. Хэсэг хугацааны нутагтаа буцахыг хүсэхэд нь ажилд зуучлагчид “Гэрээний хугацааг заавал дуусга, хэрвээ Монголд ажиллавал хугацааг багасгах боломжтой" гэснээр манай улсад ирж, "Эрэл" группын эзэн Б.Эрдэнэбатынд ажиллаж эхэлсэн. Тэр энд ирээд дөрвөн сар болоход ар гэртээ 184 ам.доллар л илгээсэн. 2011 оны арваннэгдүгээр сарын 13-нд 16 настай охиндоо “12 дугаар сард буцаж очно. Ажил олгогч маань сүүлийн гурван сарын цалинг өгөөгүй” хэмээсэн нь гэр бүлтэйгээ ярьсан сүүлийн яриа байсан. Үүнээс 10 хоногийн дараа Монгол улсад ажилладаг филлипин эмэгтэй охинтой нь холбогдож “Атиенза сүүлийн үед харагдахаа больчихлоо, би гэрийн эзэнтэй нь очиж уулзах гэтэл тийм ч таатай харагдсангүй, их сонин санагдаад байна” гэжээ. Улмаар арваннэгдүгээр сарын 21 болоход ажил олгогчоос Филлипиний Манила хот дахь Атиензагийн зуучлагч байгууллагад и-мэйл ирж, бүсгүйн цогцос моргт байгаа хэмээжээ. Дараа сарын 9-нд бүсгүйн цогцос нутагтаа очсон, зүрхний дутагдлаар гэх оноштой ч зүрх нь цогцостоо байгаагүй. Том охин нь дөнгөж 16 нас хүрч байсан учраас энэ гэр бүлд хил дамнасан эл хэргийн үнэн мөнийг олон чадал тэнхээ байгаагүй.
Сэтгүүлч С.Будрагчаа гурван сар уйгагүй ажилласны эцэст "Боолчол" нэвтрүүлгээ хийж цацаж, өр зөөлөн монголчууд Атиензагийн ар гэрт мөнгө хандивласнаар тэд ээжийнхээ, ханийнхаа амиа алдсан Монгол улсад ирж байна.
Талийгаач бүсгүй охин "Монголчуудын сайхан сэтгэл биднийг хэлэх үггүй болгож байна. Хэн нэгэн бидэнд өвлийн хүрэм оёж, зарим нь сэтгэл зүрхээ шингээсэн дулаан гутал бэлджээ. Бид хайртай ээжийгээ аль хэдийн алдсан ч өнөөдөр Монголоос мянган ээжийг олж авлаа. Бид энэ бүхнийг чин сэтгэлийн талархлаар хүлээн авч байна" хэмээв.
| Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30