Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-тай маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, түүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт2 заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 3 зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Шүүгдэгчийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч гаргасан гомдолдоо “…шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргийн талаар нэг ч удаа сайн дураар мэдүүлээгүй, хохирогчид анхны тусламж үзүүлэх, амь насыг аврах ямар ч оролдлого хийгээгүй, хэргийн газраас зугтаж явж, хохирогчийн үхлийн талаар огт өөр зүйл бусдад ярьсан болон шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэх мэтээр удаа дараа маргаж, шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл 4 нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 5 заасан “Шударга ёсны зарчим”-тай нийцсэн байвал зохино. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 7 зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна. Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог билээ. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд “...хутгыг нь булаацалдаж байгаад унах явцдаа дүрсэн байсан ...хутгатай гарыг нь бариад арагшаа ойчсон. Би алья гээд санаатай хутга зоож алаагүй” гэж мэдүүлсэн. Гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...ноцолдож байгаад Б ах хойшоо хөл алдаад унасан, тэгээд ухасхийгээд босоод ирэх хооронд хар хутгаар Б ахын зүүн эгэм хэсэг рүү хатгачих шиг болсон”, шинжээчийн анхан шатны шүүх хуралдаанд амь хохирогчийн биед үүссэн шархны чиглэл, уг гэмтэл нь хутганы хэдэн удаагийн үйлчлэлээр болон хоёр хүн давхарлаж унах үед үүсгэгдэх эсэх, хэрэв дарж унах үед үүссэн бол ямар шинж тэмдэг илрэх талаар тайлбарлан мэдүүлснээр хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгчийн дээр дурдсан мэдүүлэг үгүйсгэгджээ.
Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж байхад хоёр шатны шүүх түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь буруу бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдалд хамаарч байх тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн гомдол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
| Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30