Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"

Өвлийн эхэн сарын билгийн тооллын 25 буюу "Зулын 25" өдрийг монголчууд эрхэмлэн дээдэлж, гүнээ сүсэглэн угтаж үддэг уламжлалтай. Энэ жилийн хувьд бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн гэрэлтүүлэг, зулын өргөх ёслол өмнөх жилүүдээс ёслол төгөлдөр боллоо. Энэ тухайд БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатар "Зулын 25-ны дүйчэн өдрөөр Гандантэгчэнлин хийдийн 14 барилга байгууламжийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлж, гэрэл өргөлөө. Баянгол дүүрэг Гандантэгчэнлин хийдийн 14 барилга байгууламж, 3 хаалганд 417 ширхэг гоёлын гэрэлтүүлэг, хашаан дотор болон ойр орчимд 17 ширхэг цамхагт гэрэлтүүлэг суурилуулж, гэрэл өргөлөө.

Энэ онд манай дүүргийн 60 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлэг дээр онцгой анхаарч, тодорхой хөрнгө оруулалтыг шийдсэнээр гэрэл өргөж, гандангийн гэрэлтүүлгийг ийнхүү нэмж буй юм. Энэхүү гэрэлтүүлэг нь гандан орчмын өв соёлд нийцсэн бөгөөд сүсэгтэн олон болон манай улсыг зорин ирсэн жуулчид оройн цагаар очиж монголын өв соёлтой танилцах боломжийг бүрдүүлж байгаа юм.

 


Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0