“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх Филиппин улсын иргэн, гэрийн үйлчлэгч эмэгтэйн ар гэрийнхэн Монгол Улсад ирж, уг хэргийг дахин шалгуулах албан хүсэлт гаргахаар болжээ. Хохирогчийн ар гэрийн мэдээлснээр тэд өнөөдөр /2025.12.15/ Монголд газардах бөгөөд хууль, хяналтын байгууллагад гомдол, хүсэлтээ албан ёсоор хүргүүлэхээр төлөвлөсөн байна.
Эргэн сануулбал, дээрх хэрэгтэй холбоотойгоор эрэн сурвалжлах нэвтрүүлэг цацагдаж, тус нэвтрүүлгээр Филиппин үйлчлэгч эмэгтэйг цалингүйгээр удаан хугацаанд ажиллуулж, боолчилсон байж болзошгүй, гэр бүлийн гишүүдийн зүгээс дарамт, хүчирхийлэлд өртдөг байсан гэх агуулгыг дурдсан юм. Мөн тухайн эмэгтэй нас барсны дараа цогцсыг нь эх орон руу нь илгээхдээ зарим дотоод эрхтэн дутуу байсан гэх ноцтой хардлага, мэдээллийг нэвтрүүлэгт онцолсон байдаг. Эдгээр нь нэвтрүүлэгт оролцсон эх сурвалжуудын мэдүүлэг, байр сууринд тулгуурласан болохыг онцлон тэмдэглэж байв.
Тус нэвтрүүлгээр уг үйлчлэгчийг Монголд авчрах, ажиллуулах үйл явцад Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн оролцсон байж болзошгүй талаар дурдсан бөгөөд хохирогч эмэгтэй Сингапурт ажиллаж байх үедээ хүчээр Монголд авчирсан гэх мэдээлэл ч багтсан юм. Мөн хохирогчийн ар гэрийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан тусламж хүсэж, уг хэргийг шударгаар дахин нягталж, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг.
Сэтгүүлч С.Будрагчаа уг нэвтрүүлэгтээ, хэрэв хохирогчийн ар гэрийн гишүүн Монголд ирж, хэргийг дахин шалгуулах албан хүсэлт гаргавал мөрдөн шалгах ажиллагааг сэргээх хууль зүйн боломж бий гэдгийг онцолж, тэднийг Монголд авчрах зардалд олон нийтээс хандив хүссэн юм. Үүний үр дүнд иргэдийн хандиваар 60 гаруй сая төгрөг цугларч, уг мөнгөөр амь эрсэдсэн Террил Атиензагийн нөхөр Нило Атиенза, том охин Риел Атиенза, бага охин Найла нар Монгол Улсад ирэхээр болсон байна.
Хохирогчийн ар гэрийн зүгээс Монголын хууль, хяналтын байгууллагууд уг хэргийг хараат бусаар, бодитойгоор дахин шалгаж, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн бөгөөд тэдний ирсний дараа албан ёсны хүсэлт, мэдүүлгүүдийг холбогдох байгууллагад хүргүүлэх аж. Уг хэрэг олон нийтийн анхаарлын төвд дахин орж, цаашдын үйл явц хэрхэн өрнөх нь олны анхаарлыг татаж байна.
| “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин иргэний гэр бүл өнөөдөр Монголд бууна |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30