Химийн хорт болон аюултай бодис ашиглах, хадгалах үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтад химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэгч 277 объектыг хяналт шалгалтад хамруулан давхардсан тоогоор нийт 455 зөрчил дутагдлыг илрүүлснээс 303 буюу 67 хувийг нь арилгуулан 2 объектын үйл ажиллагааг түр зогсоож, 34 аж ахуйн нэгжид нийт 48.500.000 торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулж ажиллажээ.
Тусгай зөвшөөрөлгүй химийн бодис ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан 7 аж ахуйн нэгжийг харьяаллын дагуу шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Шалгалтаар 48 аж ахуйн нэгж, байгууллагын химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулахыг MNS 6458:2014 стандартын шаардлагыг хангуулан, улсын байцаагчийн дүгнэлт гаргажээ. Хяналт шалгалтын дүнд Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 18 сургууль, Их дээд 1 сургууль, 1 аж ахуйн нэгжийн нийт 20 объектод ашиглалтын хугацаа нь дууссан, нэр хаяг нь тодорхойгүй, он удаан жил хадгалагдаж байсан давхардсан тоогоор 1378 нэр төрлийн 212.69 литр, 657.24 кг химийн бодисыг тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагад шилжүүлэн устгуулж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Химийн бодис ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь хадгалалтын болон тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хариуцах үүрэгтэй ба химийн бодсын хадгалалт, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдалд байнга дотоод хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
| Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгажээ |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30