Гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар иргэд олон нийттэй харилцах “11-11” төвд тусгай шугам нээж, мэдээлэл авахаар болсон.
Ингэхдээ ЗГХЭГ иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, судалж шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Жишээ нь, "Гаалийн байгууллага ипортын бараанд тавих татварыг дур мэдэн тогтоож байна. Манай оруулж ирдэг бүтээгдэхүүнийг хямд юм байна гэж үзээд өндөр татвар ногдуулсан. Уг нь зах зээлийн ханшаар бодоход 2.2 сая орчим төгрөгийн татвар төлөх байтал 2 дахин өндөр татвар ногдуулж, үнэ хөөрөгдүүлж байна" гэх агуулгатай гомдлыг нэр бүхий иргэн мэдээлжээ.
Түүнчлэн нэгэн боомтын гаалийн дарга албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчил гаргасан тухай болон гаалийн зуучийн тусгай төлбөрийн үнэ хэт өндөр байгааг эргэн харах, шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй байгууллагад гаалиас дарамт шахалт үзүүлдэг зэрэг байдлыг шалгаж өгөхийг иргэд мэдээлсэн байна. Тусгай шугам нээснээс хойш иргэдээс ирүүлсэн мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өдөрт нь хүргүүлж, дүн шинжилгээ хийлгэж, зарим мэдээллийг нарийвчлан нягталж, хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.
| Гаалийн ажилтнуудын хууль бус 11 үйлдлийг мэдээлжээ |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30