Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажилладаг. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 12 дугаар сарын 4-10-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: 1-119 гарааш дугаартай автобусны жолооч автобусны картгүй хүүхдүүдийг хөөж буулгасан.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэрлэх дүрэмд “Жолооч тээврийн хөлс төлөөгүй зорчигчдод үйлчлэхээс татгалзана” гэж заасан байдаг тул жолоочид арга хэмжээ тооцох боломжгүй.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Н.Дорж: М:2 (Зунжин-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байгаа 2-225 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2-225 гарааш дугаартай автобусны жолооч С.Өлзийбаярт торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн С.Одончимэг: Ч:19А (Цагаан даваа-Сансарын үйлчилгээний төв) чиглэлд явж байгаа 16-013 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Монел 43 дээр зогсоогүй. Бууя гэсэн чинь энд зогсдоггүй юм буцахдаа буу гэж загнаж хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: ДЮЦ ХХК-ийн 16-013 гарааш дугаартай автобусны жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
| НТБГ: Автобусны картгүй хүүхдүүдийг хөөж буулгасан жолоочид арга хэмжээ авахгүй |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30