Шинэ жилийн баяр ойртохтой зэрэгцэн нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд болон гол гудамж, замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хүсэлт иргэдийн дунд нэмэгдэж байна.
Үүнтэй уялдуулан уг зохицуулалтыг хийх эсэх талаар нийслэл санал авч эхэлжээ. Санал асуулга арванхоёрдугаар сарын 11-ний 22:00 цагаас эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Иргэд vote.ulaanbaatar.mn сайтаар орж саналаа өгөх боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн алба мэдээлэв.
Өчигдөр /2025.12.11/ орой эхэлсэн санал асуулгад өнөөдрийн 07:40 цагийн байдлаар нийт 827 иргэн оролцсоноос 67 хувь буюу 550 нь тэгш, сондгойгоор хязгаарлахыг дэмжихгүй гэсэн байна.
| Иргэдийн 67 хувь нь тэгш, сондгойгоор хязгаарлахыг эсэргүүцэж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33