Нийслэлийн орон сууцны хороолол, хотхонд зогсоол хүрэлцээгүйн улмаас авто замын нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулж, хөдөлгөөнд ачаалал нэмээд байна. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Ирэх онд автомашины зогсоолыг олноор нь байгуулна. Орон сууцны бүх хорооллын гадна талд автомашины зогсоол барина. Содон хорооллыг 3, 4 дүгээр хороололтой холбосон зургаан эгнээ замыг өндөр зардлаар барьсан. Гэтэл өнөөдөр энэ замаар явтал нэгдүгээр эгнээнд бүхэлд нь Содон хорооллынхон автомашинаа тавьчихсан байна. Өөрөөр хэлбэл Содон хороололд автомашины зогсоолыг шийдэж чадаагүй, шавааралдсан барилгууд барьчихсан. Ийм хороолол олон. Хүннү хороолол, Кинг тауэр хотхон, Алтай хотхоны замын нэгдүгээр эгнээнд битүү машин. Шавааралдсан барилга барьсан нөхөд болон дүүргийнхэн хамтарч автомашины давхар болон энгийн зогсоолыг шийдэх ёстой" гэв. Цаашид Улаанбаатар хотод байгаа автомашины бүх зогсоолыг төлбөртэй болгох аж.
| Х.Нямбаатар: Зургаан эгнээ замыг өндөр үнээр барьсан ч "Содон" хорооллынхон зогсоол болгочихсон |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33