Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьд хүрээд байна. Өвлийн нөхцөлд барилга угсралтын ажилд өндөр шаардлага тавигддаг тул талбайн инженерүүд тусгай аргачлал боловсруулан бетон цутгалтыг хэвийн үргэлжлүүлэх зохицуулалтыг хийжээ. Тодруулбал, цутгалт явагдах хэсгийг бүрэн битүүмжилж, дотор орчны температурыг +10 хэмд тогтвортой барин, бетон 70 хувийн бат бэхдээ хүртэл дулааны арчилгаа хийж буй нь бүтээцийн чанар, тэсвэртэй байдлыг хангах аж.
Түүнчлэн төслийн буудал болон тулгуур угсралтын ажил 42.5 хувьтай, тулгуур багануудын суурийн ажил 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Буудлын барилгын каракасын бетон цутгалт 75 хувьд хүрч, хэв хашмал угсралт, арматурын зангилаа, дотор инженерийн холболтын бэлтгэлийн ажлууд зэрэгцэн хийгдэж байна. Дүүжин замын тээврийн шугамын тоноглолын суурилуулалт 2026 оны нэгдүгээр улиралд эхэлнэ. Төслийн урьдчилсан судалгаагаар дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Баянгол болон Хан-Уул дүүргийг холбосон нийтийн тээврийн шинэ төрөл бий болж, авто замын ачаалал буурах, зорчигчдын зорчих хугацаа богиносох, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно. Мөн төсөл хэрэгжсэнээр тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 4 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
| Дүүжин тээврийн угсралт өвөлжин үргэлжлээд хавар ашиглалтад орно |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30