Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.
Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний титэм судсан дотуурх хэт авиан оношилгоо, эмчилгээ, найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ. Эдгээрээс гадна элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрыг дурангийн аргаар тайрч, залгах 1,000 гаруй мэс засал хийгээд байна. Төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх, бусад эмнэлгийн ачааллыг хуваалцахад томоохон дэмжлэг болсныг эмнэлэг, төвийн эмч нар ярилаа. Манай иргэд гадаадын улс орнуудад, тухайлбал Япон, Солонгост 400-500 сая, Энэтхэг, Турк Улсад 150-350 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгуулдаг.
Шинэ төвийг богино хугацаанд ашиглалтад оруулж, гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө заралгүй, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломж улам бүрдсээр байгаад эмч нар болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэд, тэдний донорууд Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзахдаа, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаад нь талархаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Цаашид бусад эрхтнийг шилжүүлэн суулгах мэс засал нэвтрүүлэх санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мэс засал нэвтрүүлж, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ. Манай улсад элэгний хавдрын өвчлөл жил бүр нэмэгдэж, хавдраар жилд 1,745 хүн, элэгний хатуурлаар 643 хүн нас барж байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт юм. Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 7-8 дахин өндөр байна. Улсын хэмжээнд элэгний донор хүлээж байгаа 325 хүн байдгийн 25 нь Улсын хоёрдугаар эмнэлэгт байгаа юм.
| II эмнэлэг ирэх жилээс элэг, бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгана |
Монголд жилд 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна
2025-12-11 11:52:32
Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна
2025-12-11 07:55:56
Шинэ гэр ба байр аваx, байшингийн суурь тавихад сайн
2025-12-11 07:53:49
Монголд жилд 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна
2025-12-11 11:52:32
2025-12-11 11:46:01
БНСУ-д согтуу эмэгтэйг хүчирхийлсэн 2 монгол оюутанг тогтоож, баривчиллаа
2025-12-11 11:23:23
Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс 4 боксчин медаль авлаа
2025-12-11 11:11:53
Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна
2025-12-11 07:55:56
Шинэ гэр ба байр аваx, байшингийн суурь тавихад сайн
2025-12-11 07:53:49
Сонгино, саримс иддэггүй гэх маргаанаас үүдэж 23 жил үргэлжилсэн гэрлэлтээ цуцлуулжээ
2025-12-10 16:31:02
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж, үнэ төлбөргүй амьдарч байжээ
2025-12-10 16:29:01
I-V ангийн хүүхдүүдэд сүү өгөхөөр нийслэлийн төсөвт ₮8.9 тэрбумыг тусгажээ
2025-12-10 16:21:06
2025-12-10 15:54:53
II эмнэлэг ирэх жилээс элэг, бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгана
2025-12-10 15:48:39
Малайз гаралтай анагаахын оюутан Узбекистаны баатар цол хүртлээ
2025-12-10 15:13:33
“Цемент шохой” ХХК-ийн удирдлагуудын завшсан хөрөнгөөс ₮3,4 тэрбумыг нөхөн төлүүллээ
2025-12-10 14:20:45
Хүндээр өвдсөн эсхүл жирэмсэн гэрлэгч зөвшөөрөөгүй бол гэрлэлтийг цуцлахгүй
2025-12-10 14:00:15
ЗГ: Аймаг, нийслэлийн засаг дарга нарт төсвийг хэмнэх даалгавар өглөө
2025-12-10 13:47:58
2025-12-10 13:33:31
Томуу “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
2025-12-10 13:19:39
2025-12-10 12:38:18
Самарт яваагүй байж бусдыг шавдуулан ₮150 саяыг авч, покер тоглоод алджээ
2025-12-10 12:11:43
Богд уулыг хэрсэн торон хашааг буулгаж, амьтдад 10 га бэлчээр чөлөөлж өглөө
2025-12-10 12:02:48
2025-12-10 11:54:48
“Баян нуур”-т живсэн жийп машиныг 13 хоногийн дараа татаж гаргалаа
2025-12-10 11:40:18
2025-12-10 11:36:59
2025-12-10 11:28:20
2025-12-10 11:15:32
2025-12-10 10:58:20
2025-12-10 09:40:46
2025-12-10 09:18:31
2025-12-10 08:05:00
2025-12-10 08:00:00