Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 13 хувийг эзэлж байгаа ба өмнөх өдөртэй ижил түвшинд, өмнөх долоо хоногоос 5 хувиар буурсан байна. Эмнэлэгт 3,271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 75.2% (2,460) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 467 хүүхдээр буурсан байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=45) байна. Эрчимт эмчилгээний тасагт 109 хүүхэд эмчлүүлж байгаагаас 44.0% (48) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 16 хүүхдээр буурсан байна. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,629 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 68.3% (1,113) байна. Өмнөх өдрөөс 767 хүүхдээр буурчээ.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
| Томуу “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00