Монгол Улс 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгох гэж байна. Гэвч бодит байдалд сургуулийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл доголдож, сурагчид хохирсоор буй.
Энэ намар л гэхэд багш нар цалингийн асуудлаар ажил хаялт зарласнаас сургалтын тасралтгүй байдал алдагдаж, эцэг эх, сурагчдын хувьд шууд хохирол үүссэн. Засгийн газраас багш нарын цалинг нэмэж, асуудлыг түр зуур намжаасан ч энэ нь сургалтын чанар, тасралтгүй байдлыг бүрэн хангаж чадаагүй.
Ханиад, томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүдийг гэрт нь үлдээж, цахим болон танхим хослуулсан аргацаасан шийдвэрүүд гарч эхэлсэн нь эцэг эхчүүдэд ээлтэй мэт боловч үнэн хэрэгтээ сурагчдын боловсрол, хичээлийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал, тодорхой хэсэг асуудлыг түр шийдсэн ч нөгөө талд хүүхдүүдийн ирээдүйд эерэг бус үр дагавар авчирч буй нь илт.
Сургуулийн танхимд суралцах туршлага нь хүүхдийн сонирхол, анхаарал төвлөрөлт, багштай шууд харилцах боломжийг бүрдүүлдэг. Гэтэл цахим болон холимог хичээлээр удаан хугацаагаар суралцсан бага насны хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт алдагдаж, сурах идэвх буурч байна. Мөн багш нар хичээлийг бодитоор хянах, сурагчдын алдаа, ойлгоогүй асуудлыг шууд зааж өгөх боломж хязгаарлагддаг нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна.
Энэ нөхцөл байдал нь зөвхөн эцэг эх, багш нарын шууд асуудал биш. Ирээдүйд хүүхдүүдийн мэдлэгийн суурь сулрах, хичээлийн хоцрогдол үүсэх, түүнээс улбаалан дунд болон ахлах ангиудад суралцах чадвар буурах эрсдэлтэй. Тиймээс боловсролын салбарын шийдвэр гаргагчид богино хугацааны асуудлыг түрхэн зуур шийдэх аргацаасан аргаас татгалзаж, сурагчдын боловсролын тасралтгүй байдлыг хамгаалах илүү тогтвортой арга замыг эрэлхийлэх нь чухал.
Өнөөдөр эцэг эх, багш, сурагчдын хоорондын хамтын ажиллагаа чухал хэвээр байна. Гэсэн ч зөвхөн эцэг эхийн хүсэлт, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргахад хүүхдийн боловсролын эрх, ирээдүйд эерэг үр дагавар авчрах шийдвэрээс хөндийрч болзошгүй. Сургуулиудын үйл ажиллагаа тасралтгүй, чанартай байхын тулд багшийн цалин, эрүүл мэндийн эрсдэл, хүүхдийн сурах орчныг нэгэн зэрэг харгалзан үзэх бодлоготой шийдвэр шаардлагатай.
Хүүхдийн ирээдүйг хамгаалах үүрэгтэй боловсролын салбар өнөөдөр хурц асуудалд шуурхай, бодлоготой хандана гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулах шаардлагатай. Аргацаасан шийдвэрийн үнэ цэнэ богино хугацаанд мэдрэгдэж болох ч хүүхдийн боловсролд урт хугацааны хохирол авчрах магадлал өндөр гэдгийг мартаж болохгүй. Бодлогогүй алхам, араа бодоогүй шийдвэрийн горыг Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучууд, иргэд хүртэж шийтгүүлэх ёсгүй.
| Аргацаасан шийдвэр ба сурагчдын хоцрогдол |
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00
2026-03-02 17:21:48
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00
2026-03-02 17:21:48
2026-03-02 15:47:38
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
2026-03-02 15:21:36
2019 оноос хойш царцсан Рэнчинлхүмбийн сургуулийн барилгын асуудал шийдэгдлээ
2026-03-02 15:15:07
2026-03-02 15:11:34
Монгол улсыг аялал жуулчлалын шинэ төв гэж дүгнэлээ
2026-03-02 14:33:16
₮200 мянгын хахуул өгөөд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ
2026-03-02 14:23:22
Агнасан алтайн хойлог тээвэрлэж явсан иргэнийг яллагдагчаар татлаа
2026-03-02 13:58:26
Д.Отгонбаатар: Хавар бөөлжүүлэг эмчилгээ хийхэд амны үнэр арилж, бие хөнгөрч, тунгалгийн галын илч сайжирдаг
2026-03-02 12:40:35
Иргэн: Солонгосчууд манай улсад аялахад өндөр өртөгтэй гэж доромжлоод нэвтрүүлээгүй буцаасан
2026-03-02 12:34:50
Өнөөдөр болох цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлээрэй
2026-03-02 12:29:28
Х.Нямбаатар тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах үүрэг өглөө
2026-03-02 11:46:20
Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
2026-03-02 11:32:17
Долоо хоног үнэгүй үзэх боломжтой музейнуудын цагийн хуваарь
2026-03-02 11:28:43
Өнөөдөр Өндөр гэгээний давхар дүйчин өдөр
2026-03-02 11:19:25
2026-03-02 11:08:17
2026-03-02 10:50:14
Гадаад харилцааны сайд Швед, Норвег улсад айлчилна
2026-03-02 10:00:02
Ираны цохилтод АНЭУ, Бахрейн, Катар, Израилын хотууд өртжээ
2026-03-02 09:30:35
Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна
2026-03-02 07:32:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-02 07:28:21