"Мамба дацан бодь сэтгэлтэн" эмнэлгийн зөвлөх, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор Г.Одонцэцэгийг "Эргэн тойрон сэтгэлд таатай хүмүүстэй байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө" зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Сэтгэлд таагүй хүмүүстэй харилцах нь аюултай.
Учир нь өдөр тутам таагүй харилцаатай хүмүүстэй хамт байх нь хийн хямралыг үүсгэх томоохон шалтгаан нөхцөл болдог.
Сэтгэлд таагүй хүмүүстэй хамт байсны улмаас сэтгэл түгших, сэтгэл гутрах, айдаст автах, зүрхээр дэлсэх, нойргүйтэх, толгой эргэх, чихээр шуугих, ходоод гэдэс дүүрэх, өтгөх хатах зэрэг хий өвчний шинжүүд ихээр илэрнэ.
Энэхүү таагүй харилцаа олон жилээр үргэлжилж даамжирвал эмгэг байдал улам гүнзгийрч, сэтгэлийн болон биеийн олон өвчин эмгэгийг үүсгэдэг.
Сэтгэлд таагүй харилцааг таслан зогсоогоорой.
Ер нь янз бүрийн шалтгаанаар хий хямарч, түүнээс шалтгаалсан өвчлөл үүссэн тохиолдолд юун түрүүнд сэтгэлд таагүй харилцаатай хүмүүсээс зай барих нь өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг.
Тиймээс нэгэнт эвлэрэх боломжгүй таагүй харилцаатай байх нь тодорхой хүмүүсээс холдож чаддаг байх, таагүй харилцааг удаан үргэлжлүүлэхгүй байх нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй.
Энэ нь бас өөрийгөө хийн хямралаас урдчилан сэргийлэх, эмчлэн эдгээхэд чухал ач тустай.
Таатай харилцааны ач тус
Өөрийнхөө эргэн тойронд сэтгэлд таатай харилцаатай хүмүүстэй байвал эрүүл, дархлаа сайн, нойр сайтай, ажил үйлс нь өөдрөг, амгалан тайван амьдрахын чухал шалтгаан болно.
Тиймээс өөрийн эргэн тойрны хүмүүстэй таагүй, муухай, сөрөг, буруу харилцаа үүсгэхээс сэргийлж байгаарай.
Өөрөө эерэг, ухаалаг, өгөөмөр, ажилсаг, цог золбоотой байж эргэн тойрондоо таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарч байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
| Г.Одонцэцэг: Өдөр тутам таагүй хүмүүстэй хамт байх нь хий үүсэх шалтгаан болдог |
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00
2026-03-02 17:21:48
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00
2026-03-02 17:21:48
2026-03-02 15:47:38
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
2026-03-02 15:21:36
2019 оноос хойш царцсан Рэнчинлхүмбийн сургуулийн барилгын асуудал шийдэгдлээ
2026-03-02 15:15:07
2026-03-02 15:11:34
Монгол улсыг аялал жуулчлалын шинэ төв гэж дүгнэлээ
2026-03-02 14:33:16
₮200 мянгын хахуул өгөөд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ
2026-03-02 14:23:22
Агнасан алтайн хойлог тээвэрлэж явсан иргэнийг яллагдагчаар татлаа
2026-03-02 13:58:26
Д.Отгонбаатар: Хавар бөөлжүүлэг эмчилгээ хийхэд амны үнэр арилж, бие хөнгөрч, тунгалгийн галын илч сайжирдаг
2026-03-02 12:40:35
Иргэн: Солонгосчууд манай улсад аялахад өндөр өртөгтэй гэж доромжлоод нэвтрүүлээгүй буцаасан
2026-03-02 12:34:50
Өнөөдөр болох цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлээрэй
2026-03-02 12:29:28
Х.Нямбаатар тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах үүрэг өглөө
2026-03-02 11:46:20
Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
2026-03-02 11:32:17
Долоо хоног үнэгүй үзэх боломжтой музейнуудын цагийн хуваарь
2026-03-02 11:28:43
Өнөөдөр Өндөр гэгээний давхар дүйчин өдөр
2026-03-02 11:19:25
2026-03-02 11:08:17
2026-03-02 10:50:14
Гадаад харилцааны сайд Швед, Норвег улсад айлчилна
2026-03-02 10:00:02
Ираны цохилтод АНЭУ, Бахрейн, Катар, Израилын хотууд өртжээ
2026-03-02 09:30:35
Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна
2026-03-02 07:32:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-02 07:28:21