Оны сүүлчийн өдөр дулаарч, 13 хэм хүйтэн байна

12 дугаар сарын цаг агаарын төлөв мэдээллийг ЦУОШГ-аас дараах байдлаар танилцуулсан. 

Баруун аймгуудын нутгаар. Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12 дугаар сард агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөв гарчээ. Бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байх бололтой.  Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Гэхдээ агаарын температурын хувьд ОЖД-ийн орчим байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар, дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын дундаж температурын хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байна.

 

Төвийн аймгуудын нутгаар. Булган, Сэлэнгийн нутаг Хөвсгөлийн зүүн, Төвийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар агаарын дундаж температур дунджийн орчим байна. Сэлэнгэ, Булган, Төвийн ихэнх, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахаар байна. Цаашдаа хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байна. Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар  дунджийн орчим болон дунджаас 1-2°С-аар, сарын сүүлээр 1-4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байх бололтой.

 

Зүүн аймгуудын нутгаар. Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр агаарын дундаж температур ОЖД-ийн орчим байна.  Бусад нутгаар дунджаас хүйтэн Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орохоор байна. Сарын эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөв гарчээ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байна. Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1-2°С-аар, сарын сүүлээр 1-4°С-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар. Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар агаарын дундаж температур дунджийн орчим байна. Ихэнх нутгаар хур тунадас ОЖД-ийн орчим байх төлөв гарчээ. Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарахаар байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах бололтой. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байх бололтой.

ЦУОШГ-ын төлөв мэдээллээс гадна эдийн засагч Н.Энхбаяр өөрийн сонирхлоор олон улсын цаг агаарын мэдээллийн сангаас цаг агаарын мэдээг өдрөөр байршлаар нарийвчлан мэдээлдэг. Энэ удаад тэрбээр "Хүйтрэхгүй болохоор өвөл яачихваа гээд бас загнана. Нэрээ бодоод он солигдох мөчид жаахан хүйтэрч, цас хаялж жаварладаг л байхдаа" хэмээн дараах мэдээллийг нийтэллээ. 

Эндээс харахад, оны сүүлчийн өдрүүдэд 12 дугаар сарын 28, 29-нд өдөртөө 16 хэм, 30-нд 14 хэм, 31-нд 13 хэм хүйтэн байх нь. 

 


Оны сүүлчийн өдөр дулаарч, 13 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ