Худалдаа үйлдвэр үйлчилгээний Эксим нэгдсэн холбооны тэргүүн, МУГЖ, дуучин Т.Баясгалан хөрш орнуудын нохой, муур зэрэг тэжээвэр амьтны хоол хүнс, хэвтэр зэргийг Монгол Улс бэлтгэн нийлүүлэх боломжтой талаар байр сууриа хуваалцжээ.
Тэрбээр "Сүүлийн жилүүдэд дэлхий даяар гэрийн тэжээвэр амьтдын тоо эрчимтэй өсөж, нохой муур гэх эдгээр бяцхан мөртлөө гэрэл гэгээ түгээгч амьтдыг хүмүүс яг л гэр бүлийн гишүүн, үр хүүхэд мэт хайрлан халамжилдаг болсон. Монголд ч мөн адил айл бүрийн цонхоор нохойн сэтгэл татам сэргэлэн нүд, эсвэл муурны зөөлөн нойрмог хөөрхөн төрх даруухан харагдах нь элбэг болжээ.
Харин манай хөрш орнуудын болон Япон улсын жишээг аваад үзвэл:
БНХАУ
• Муур — 69.8 сая
• Нохой — 51.75 сая
• Нийт — 121.6 сая
ОХУ
• Муур — 49.2 сая
• Нохой — 25.5 сая
• Нийт — 74.7 сая
Япон
• Муур — 9.1 сая
• Нохой — 6.8 сая
• Нийт — 15.9 сая
Ингээд ердөө гуравхан улсын нохой, муур нийлээд 212 сая орчим амьтан болж байна. Тэгвэл сонирхолтой нэг асуулт эндээс урган гарна. Зөвхөн энэ 212 сая амьтны хоол, хэвтэр, хэрэглэл, арчилгааны бүтээгдэхүүнийг Монголчууд бид яагаад үйлдвэрлэж болохгүй гэж.
Хэдхэн жилийн өмнө л “Монгол адууны махаар нохой, муурны эрүүл, чанартай хоол хийж дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломжтой” хэмээн ярьдаг байв. Япончууд хүртэл монгол мах хамгийн амтлаг бөгөөд нохой, муур маш дуртайгаар иддэг тухай судалгаа гаргасан байсан. Түүнчлэн Монголын эсгийгээр хийсэн, чийг татдаггүй, дулаан сайн хадгалдаг хэвтэр Японд эрэлттэй байсан нь өчигдөрхөн мэт санагдана.
Ингээд бодохоор бидний алдах зүйл юу байх билээ? Дэлхийн зах зээлд нохой, муурны хэдэн зуун сая хэрэглэгч бэлэн байхад, зөв санаа, зөв зохион байгуулалт л хэрэгтэй. Бид нэгдэж чадвал хийж бас чадна. Манай холбоо ч энэ чиглэлд идэвхийлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна" гэжээ.
| МУГЖ Т.Баясгалангийн холбоо муур, нохойны хоол, хэвтэр үйлдвэрлэнэ |
Аман дээрэлхэлтийг удаа дараа үйлдвэл хувийн хэрэгт нь бичдэг болно
2026-01-15 16:58:16
Бусдын ачааг татвараас зайлсхийлгэж нэвтрүүлсэн гаалийн байцаагчид ял оноолоо
2026-01-15 16:39:21
Битүүний ажлын өдрийг II сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх санал авч эхэллээ
2026-01-15 16:23:00
Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гэрээ байгууллаа
2026-01-15 18:52:02
2026-01-15 17:02:19
Аман дээрэлхэлтийг удаа дараа үйлдвэл хувийн хэрэгт нь бичдэг болно
2026-01-15 16:58:16
Бусдын ачааг татвараас зайлсхийлгэж нэвтрүүлсэн гаалийн байцаагчид ял оноолоо
2026-01-15 16:39:21
Битүүний ажлын өдрийг II сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх санал авч эхэллээ
2026-01-15 16:23:00
2026-01-15 13:46:04
2026-01-15 13:16:29
2026-01-15 10:28:55
2026-01-15 10:09:57
2026-01-15 09:38:48
Үс засуулахад сайн, Дашнямтай өдөр
2026-01-15 08:10:44