Энэ сарын 02-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт гарсан гал түймэрт 17 настай хүү өртөж нас барсан. Хүү 11 настай эмэгтэй дүүгээ галаас авраад өөрөө амь алдсан билээ.
90 хувийн түлэгдэлтэй Б. Амин-Эрдэнэ охины биеийн байдал дээрдсэн, түүний шинжилгээний хариу уушгинаас бусад нь хэвийн гарсан байна. Нэг гарын арьс нөхөх хагалгаа амжилттай болсон бөгөөд цаашид арьсны донороос авч нөхөх хагалгаа олон хийгдэнэ гэлээ.
Мөн өчигдөр /2025.12.07/ Б. Амин-Эрдэнэ охины эмчилгээний зардалд нийт 261 сая төгрөг цугларч ар гэрийн хүсэлтээр хандивын аяныг зогсоожээ.
| 90 хувийн түлэгдэлтэй Б. Амин-Эрдэнэ охины нэг гарын арьс нөхөх хагалгаа амжилттай болж, хандивын аянаа зогсоолоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33