Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2022.09.22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүд миний асрамжид эрүүл энх өсөн бойжиж, сургуульд төлбөртэйгөөр суралцаж байна.
Гэрлэлт цуцалснаас хойш би 4 хүүхдийн сургалтын төлбөрт нийт 18,380,000 төгрөгийг төлсөн ба төлбөрийн 50 хувь болох 9,190,000 төгрөгийг хүүхдүүдийн эцгээс гаргуулах, 4 хүүхдэд тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилж байна...” гэж тайлбарласан,
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг би бүгдийг нь төлсөн, ...хэдэн оны сургалтын төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, сургалтын төлбөр бол зайлшгүй зардал биш тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бага охин Г.Ц, хүү Г.А нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх: “...Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, ...эцэг, эх тусдаа амьдарсан ч асарч хамгаалах, тэжээн тэтгэх, анхаарал халамж тавих үүрэг хэвээр үргэлжилнэ, ...Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан, ...хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэнэ. ...Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгодог байхад хувийн сургуульд хүүхдүүдийг суралцуулж байгаа нь эцэг, эхийн сайн дурын асуудал байх бөгөөд хувийн сургуульд сургасан төлбөрөө хариуцагчаас нэхэмжилж байгаа нь нэмэлт зардал гэж үзэх үндэслэлгүй ...Иймд сургалтын төлбөр шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагчаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн сургалтын төлбөрт 9,190,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...шүүх төрөөс суурь боловсролыг төлбөргүй олгодог гэх үндэслэлээр хүүхдүүдийн сургалтын төлбөрт 9,190,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад: “...шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 4 хүүхдийн тэтгэлгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ...хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, хөгжиж төлөвшихөд нь туслах эцэг, эхийн үүргийн хүрээнд төлбөртэй сургуулийг сонгон суралцуулсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. ...Иймд 2023-2024 оны сургалтын төлбөрийг зайлшгүй гарсан нэмэлт зардалд тооцож, уг зардлын тал хувийг хариуцагчид хариуцуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасантай нийцнэ...” гэж дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүүхдийн сургалтын төлбөрт 9,190,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Б.Г-аас “...том хүү 18 насанд хүрсэн байхад тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...сургалтын төлбөрийг нэмэлт зардалд оруулан тооцсоныг зөвшөөрөхгүй...” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан.
Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд: “...Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2023-2024 оны хичээлийн жилд 4 хүүхдийн сургалтын төлбөрт нийт 18,380,000 төгрөгийг төлсөн, төлбөрийн тал хувийг хариуцагч хариуцах үүрэгтэй гэх үндэслэлээр хариуцагчаас 9,190,000 төгрөгийг шаардсан байх ба давж заалдах шатны шүүх дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Хэдийгээр төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгодог боловч зохигч гэрлэлтээ цуцлуулахаас өмнө хүүхдүүд тухайн төлбөртэй сургуульд суралцаж байсан, төлбөрийг гэр бүлийн орлогоос төлж байсан тул хүүхдүүдийг төлбөртэй сургуульд сургахаар эцэг, эх нь харилцан тохиролцсон байсан гэж үзнэ. Хуульд зааснаар эцгээс олгож буй тэтгэлэг нь тэдний идэж, уух хоол хүнс, өмсөх хувцас, хичээлийн хэрэглэл зэрэг өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах бөгөөд тэтгэлэг төлж байгаа нь нэмэлт зардал болох сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг түүний насны байдлыг харгалзан тогтоохоор заасан ба 40.1.2-т насны дээд хязгаарыг “суралцаж байгаа бол 18 настай” гэж, харин насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг тогтоохоор зохицуулсан. Нэхэмжлэгчийн том хүү Г.А 2006.08.19-ний өдөр төрсөн ба анхан шатны шүүхийн шийдвэр гарах 2024.12.25-ны өдөр 18 насанд хүрсэн байгааг шүүх анхаараагүй, тэрээр хөдөлмөрийн чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнд тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй...” гэж дүгнэн энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас Г.А-д тэтгэлэг тогтоосон хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
| Хүүхдийн тэтгэмж төлж байгаа учир сургалтын төлбөр төлөхгүй гэж маргажээ |
2025-12-06 09:05:00
2025-12-06 09:00:00
Даваа гарагаас бага анги танхимаар, дунд анги цахимаар хичээллэхээр боллоо
2025-12-05 16:11:36
Даваа гарагаас бага анги танхимаар, дунд анги цахимаар хичээллэхээр боллоо
2025-12-05 16:11:36
Нийслэл 2026 оны төсвөө хэлэлцэн баталлаа
2025-12-05 15:42:18
2025-12-05 15:15:46
2025-12-05 14:48:54
Өнгөрсөн шөнө БЗД-т нэг айлын гурван хүүхэд угаартжээ
2025-12-05 14:36:01
Дүүгээ түймрээс авраад өөрөө амь эрсэдсэн хүүд зориулж 1000 зул өргөнө
2025-12-05 14:17:07
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр боллоо
2025-12-05 13:54:43
Ахмадуудын 18 сараар авсан тэтгэврийн зээлийг 36 сар болгохоор шийдвэрлэлээ
2025-12-05 13:25:20
2025-12-05 13:22:52
Явган зорчигчийг мөргөчхөөд зугатжээ
2025-12-05 12:15:49
Хүүхдийн тэтгэмж төлж байгаа учир сургалтын төлбөр төлөхгүй гэж маргажээ
2025-12-05 12:13:13
2025-12-05 11:23:59
Зайлшгүй вакцинжуулалтад мал, амьтнаа хамруулаагүй бол учирсан хохирлыг малчин хариуцна
2025-12-05 11:15:43
Таксины жолооч андуурч шилжүүлсэн ₮6.6 саяыг хувьдаа завшаад цувуулж төлжээ
2025-12-05 10:46:35
2025-12-05 10:30:25
2025-12-05 09:42:37
2025-12-05 09:36:09
2025-12-05 09:17:56
2025-12-05 08:05:00
2025-12-05 08:00:00
Гэр нь шатаж 17 настай хүү нас барж, 11 настай охиныг ГССҮТ-д авч ирлээ
2025-12-04 16:11:46
Монголд анх удаа тойгны төрөлхийн мултралд дурангийн мэс засал хийлээ
2025-12-04 15:48:04
2025-12-04 14:49:34
Үр дүн хангалтгүй 53 ажлын хэсгийг хүчингүй болголоо
2025-12-04 14:45:04
Шөнийн автобус гурван чиглэлд 01:50 цаг хүртэл явж байна
2025-12-04 14:26:39
2025-12-04 13:29:01
2025-12-04 12:31:58
Тэргүүн хамба Д.Жавзандорж: Зулын 25-нд хэн бүхэн хичээвэл их ялгамжтай өдөр болно
2025-12-04 11:48:00
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цас орж зөөлөн шуурна
2025-12-04 11:40:48
Говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг "Алтан гадас" одонгоор шагналаа
2025-12-04 11:15:21
Валютын нөөц 6 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ
2025-12-04 10:30:43
Хүнсний талоны журамд өөрчлөлт орж, хүүхэд ₮12 мянга, том хүн ₮20 мянга боллоо
2025-12-04 09:28:05
2025-12-04 08:05:00
2025-12-04 08:00:00