Шүүгдэгч нь такси үйлчилгээнд явж байхдаа иргэн О-ийн андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 6,643,350 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт2 зааснаар шүүгдэгчийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч гаргасан гомдолдоо “Тухайн хүн дансны дугаар авч гүйлгээ хийхдээ өөрөө буруу гүйлгээ хийсэн. Би өөрийн хүсэл эрмэлзлээр тухайн хүнийг хайж олж, тухайн хүн илүү мөнгө шилжүүлсэн эсэхээ ч мэдэхгүй байхад нь учир байдлыг тайлбарлаж, анхааралгүй шилжүүлсэн мөнгийг нь надад орж ирэх ёстой мөнгө хэмээн андууран хэрэглэснээ тайлбарлаж, тодорхой хэмжээний мөнгийг буцааж олгоод, үлдэгдэл мөнгийг төлөх хугацааг тохирон салсан. Энэхүү тохирсон хугацаанд тооцоог бүрэн барагдуулсан. Гэтэл намайг мөнгө завшсан хэмээн яллан шийтгэсэнд гомдолтой байна. Надад тухайн мөнгийг завших сэдэл огт байгаагүй. Би өөрөө энэ хэргийг илчилсэн, хохирогч төлбөрөө бүрэн авсан зэргийг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.
| Таксины жолооч андуурч шилжүүлсэн ₮6.6 саяыг хувьдаа завшаад цувуулж төлжээ |
2025-12-06 09:05:00
2025-12-06 09:00:00
Даваа гарагаас бага анги танхимаар, дунд анги цахимаар хичээллэхээр боллоо
2025-12-05 16:11:36
Даваа гарагаас бага анги танхимаар, дунд анги цахимаар хичээллэхээр боллоо
2025-12-05 16:11:36
Нийслэл 2026 оны төсвөө хэлэлцэн баталлаа
2025-12-05 15:42:18
2025-12-05 15:15:46
2025-12-05 14:48:54
Өнгөрсөн шөнө БЗД-т нэг айлын гурван хүүхэд угаартжээ
2025-12-05 14:36:01
Дүүгээ түймрээс авраад өөрөө амь эрсэдсэн хүүд зориулж 1000 зул өргөнө
2025-12-05 14:17:07
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр боллоо
2025-12-05 13:54:43
Ахмадуудын 18 сараар авсан тэтгэврийн зээлийг 36 сар болгохоор шийдвэрлэлээ
2025-12-05 13:25:20
2025-12-05 13:22:52
Явган зорчигчийг мөргөчхөөд зугатжээ
2025-12-05 12:15:49
Хүүхдийн тэтгэмж төлж байгаа учир сургалтын төлбөр төлөхгүй гэж маргажээ
2025-12-05 12:13:13
2025-12-05 11:23:59
Зайлшгүй вакцинжуулалтад мал, амьтнаа хамруулаагүй бол учирсан хохирлыг малчин хариуцна
2025-12-05 11:15:43
Таксины жолооч андуурч шилжүүлсэн ₮6.6 саяыг хувьдаа завшаад цувуулж төлжээ
2025-12-05 10:46:35
2025-12-05 10:30:25
2025-12-05 09:42:37
2025-12-05 09:36:09
2025-12-05 09:17:56
2025-12-05 08:05:00
2025-12-05 08:00:00
Гэр нь шатаж 17 настай хүү нас барж, 11 настай охиныг ГССҮТ-д авч ирлээ
2025-12-04 16:11:46
Монголд анх удаа тойгны төрөлхийн мултралд дурангийн мэс засал хийлээ
2025-12-04 15:48:04
2025-12-04 14:49:34
Үр дүн хангалтгүй 53 ажлын хэсгийг хүчингүй болголоо
2025-12-04 14:45:04
Шөнийн автобус гурван чиглэлд 01:50 цаг хүртэл явж байна
2025-12-04 14:26:39
2025-12-04 13:29:01
2025-12-04 12:31:58
Тэргүүн хамба Д.Жавзандорж: Зулын 25-нд хэн бүхэн хичээвэл их ялгамжтай өдөр болно
2025-12-04 11:48:00
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цас орж зөөлөн шуурна
2025-12-04 11:40:48
Говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг "Алтан гадас" одонгоор шагналаа
2025-12-04 11:15:21
Валютын нөөц 6 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ
2025-12-04 10:30:43
Хүнсний талоны журамд өөрчлөлт орж, хүүхэд ₮12 мянга, том хүн ₮20 мянга боллоо
2025-12-04 09:28:05
2025-12-04 08:05:00
2025-12-04 08:00:00