Монгол Улсад 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 138 улсын 37097 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1175, БНСУ-ын 1777, БНЭУ-ын 2278, ОХУ-ын 3020, БНХАУ-ын 22868, иргэн, бусад улсын 5979 иргэн байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.64 хувь, ОХУ-ын иргэд 0.08 хувь, БНЭУ-ын 0.06, БНСУ-ын иргэд 0.05 хувь, АНУ-ын иргэд 0.03 хувийг тус тус эзэлж байна.
Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдийг оршин сууж буй зорилгоор авч үзвэл, албан зорилгоор 585, хөдөлмөр эрхлэх 19092, суралцах 5304, хөрөнгө оруулах 5804, цагаач 1767, шашны 140, гэр бүлийн 3260, хувийн бусад зорилгоор 1145 гадаадын иргэн байна.
| Монгол улсад 37097 гадаадын иргэн оршин сууж байна |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30