БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл “Хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд сайн дураар нутаг буцах тусгайлсан журам”-ыг хэрэгжүүлэхээр боллоо. Гэхдээ хууль бусаар хилээр нэвтэрсэн, хуурамч паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, хилээр гарах тушаалыг биелүүлээгүй этгээд зэрэг албадан гаргах ажиллагаанд хамаарах хүмүүс болон 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хууль бусаар оршин суусан этгээдүүд энэхүү арга хэмжээнд хамрагдахгүй.
Өмнөх сайн дураар нутаг буцах хугацаанд хууль бусаар оршин суугч нь торгуулиа төлсөн тохиолдолд л дахин нэвтрэх эрхийг хязгаарлах арга хэмжээг түдгэлзүүлдэг байсан бол энэ удаагийн тусгайлсан сайн дураар нутаг буцах хугацаанд торгууль төлөөгүй байсан ч дахин нэвтрэх эрхийг хязгаарлах журмыг түдгэлзүүлэх юм. Мөн энэхүү сайн дураар нутаг буцах хугацаанд Хууль зүйн яамнаас гадаадын иргэдэд чиглэсэн шалгалтыг үргэлжлүүлэн явуулж, хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэн илэрсэн тохиолдолд албадан гаргах, дахин хилээр нэвтрэхийг хориглох зэрэг арга хэмжээг чанд мөрдөн ажиллах юм.
| БНСУ хууль бусаар оршин суугчдад өршөөлийн аян зарлалаа |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30