ТОМИЛОЛТ: “Или” эрүүл мэндийн ухаалаг хотхон, “МинЯнг” салхин парк, технологийн наранцэцэгийн үйлдвэр, орчин үеийн хөдөө аж ахуйтай танилцсан нь

ӨМӨЗО-ны таван хотыг хамарсан олон өдрийн хамтарсан сурвалжилгын эхлэл Хөххотод тавигдаж, “Та бүхнийгээ баярлан угтаж байна” хэмээх энгийн хэр нь дотно үгс биднийг угтан авав.

Энэ үеэс эхлэн хөгжлийн шинэ зуунд алхаж буй хэмээн нэрийдэх ӨМӨЗО-ны үйлдвэрлэл, технологи, мэдээллийн бодлогын бодит дүр зурагтай нүүр тулсан юм. Илигийн ухаалаг эрүүл мэндийн хотхоны дижитал үйлдвэрлэлээс эхлээд салхин турбины сүрдмээр парк, устөрөгчийн хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, шинжлэх ухаанд тулгуурласан мал аж ахуй, нарийн технологийн наранцэцэгийн парк зэрэг нийт 10 үйлдвэртэй танилцах хугацаанд энэ бүс нутаг хэрхэн хөгжлийн хурдыг нэмэгдүүлж, шинэ зууны бодлогын төвд өөрсдийгөө аваачсаныг тодорхой харж чадсан юм.

Үйлдвэр бүр өөрийн түүхтэй, технологи бүр өөрийн амьдралтай байв. Ингээд миний харсан, мэдэрсэн тэр бүхнийг уншигч тантай хуваалцъя.

”Или” орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон

Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон нь дэлхийн  жишигт нийцсэн ногоон, ухаалаг үйлдвэрлэлийн бааз, сүү сүүн  бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн том дата төв, дэлхийн жишигт нийцсэн  аж үйлдвэр, ухаалаг аялал жуулчлалын нэгээхэн хэсэг байлаа.

Эндээс зочид “Дижитал ухаалаг Или”-г мэдрэх боломжтой. Тухайлбал роботуудын “супер баг” нь үр ашигтай ажиллаж, цагт 40 мянган уут сүүг савлаж,  дэлхийн хамгийн хурдан сүү үйлдвэрлэх шугамыг бүрдүүлсэн. Мөн  хуурай сүүний үйлдвэрлэлийн дэлхийн жишиг бааз гэдгээрээ тэргүүлэгч  тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн, ухаалаг хяналтын систем нь 24  цагийн турш ажиллаж, дижитал ухаалаг үйлдвэрлэлээр шилдэг чанарын  баталгаа хангаж байна.

ӨМӨЗО-ны Хорингэр шинэ дүүрэг

Хөххотоос өмнө зүгт 20 гаруй километрийн зайд  байрлах Хорингэр шинэ дүүрэг нь Хөххот-Бугат-Яргай-Юйлиний эдийнзасгийн бүс болон Хөххот-Бугат-Ордос-Юйлиний хотын төвлөрлийн гол  бүсэд байрладаг. Нийт талбай нь 496 кв км байхаар төлөвлөгдсөн уг  дүүрэг нь ӨМӨЗО-ны төв Хөххотод туслах төвийн хувиар үйлчилдэг. Мөн Хятадын том датагийн ерөнхийлсөн туршиц  гол бүс ба ӨМӨЗО-ны төв Хөххотын дижитал эдийн засгийг хөгжүүлэх

гол бүс юм. Уг дүүрэг нь аж үйлдвэр, хотыг нэгтгэх хөгжлийн чиглэлээ чанд баримталж, оршин суух, ажиллахад тааламжтай хотыг байгуулахыг  зорьж, аж үйлдвэр, боловсон хүчнийг нэгтгэсэн шинжлэх ухаан,  технологийн инновацын хот, цэвэр ногоон хот байгуулах ажлыг өндөр  чанартай, үр ашигтай хийж байна.

ӨМӨЗО-ны Ифэй агаар аяллын технологийн ХХК Хөх хотын Хорингэр шинэ

Тус дүүрэгт байрлах тус компани нь дрон болон түүний дагалдах тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, хэрэглээний үйлчилгээ, дроныг ухаалаг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх чиглэлд анхаарлаа хандуулж, 7 жилийн турш дрон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн үйлчлүүлэгчдэд “дрон + хиймэл оюун ухаан + том дата”-ыг нэгтгэсэн цогц, нэгдсэн дроны шийдлүүдийг санал болгодог.

Тус компани одоогоор 45 ангилалд бүртгэлтэй “Ифэй агаар аялал” болон “YFHK” хэмээх улсын хэмжээнд бүртгэлтэй 2 брэндийг бүртгүүлж, өөрийн гэсэн брэндийг бий болгон, брэндийн нэр нөлөөгөө тасралтгүй нэмэгдүүлж байна.

Бугат хотын Мин Ян Шинэ Эрчим Хүчний Ухаалаг Үйлдвэрлэлийн Аж Үйлдвэрийн Парк

Энэхүү Аж Үйлдвэрийн Парк нь ойролцоогоор нийт  140 га  талбайтай бөгөөд барилгын эхний үе шат нь 43 га орчим талбайг эзэлж  нийт хөрөнгө оруулалт нь 5 тэрбум юаньд хүрдэг байна.

Одоогоор том оврын салхин турбин, нүүрстөрөгчийн шилэн материал бүхий том сэнс эрчим хүчний хадгалалт, хөрвүүлэгч, ухаалаг цахилгаан тоног төхөөрөмж зэрэг гол төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх баазыг байгуулжээ.

Жилд 1500 гаруй суурь 5-12 МВ-ын том оврын салхин турбин болон  голлох тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Одоогоор  салхин турбин үйлдвэрлэлийн хүчин чадлаараа Хятад улсад тэргүүлдэг,  мөн голлох тоног төхөөрөмжүүдийг хамгийн өндөр түвшинд цогцоор нь  үйлдвэрлэдэг, орон нутгийн аж үйлдвэржилтийг бий болгосон, судалгаа,  хөгжүүлэлт, үйлдвэрлэл, ашиглалт, борлуулалт зэрэг талаар тэргүүлэх  түвшинд хүрсэн салхин турбины үйлдвэрлэлийн бааз юм. Энэхүү төв нь компанийнхаа  бүтээгдэхүүнийг туршин шалгах хэрэгцээг хангадаг байна. Мөн Хятадын  хойд бүсэд сэнсний чанарыг туршин шалгах хэрэгцээг ч хангах хүчин чадалтай юм.

5. “Норд Бэнз” компани

Тус компани устөрөгчийн түлшээр ажилладаг 18 тоннын  хогийн машин болон  устөрөгчийн түлшээр ажилладаг 49 тоннын чирэгч машин зэрэг тээврийн хэрэгслийг үйлдвэрлэж эхлээд байна. Уламжлалт түлшний тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад устөрөгчөөражилладаг хүнд даацын ачааны машинууд бохирдолгүйд байдаг тул тээврийн салбарын хувьд жинхэнэ ногоон хөгжүүлэлтийг хангаж  чадсанаараа чухал ач холбогдолтой юм. Өнөөгийн байдлаар устөрөгчөөр ажилладаг нэг тээврийн хэрэгсэл нь уламжлалт түлшний тээврийн хэрэгсэлийн нүүрстөрөгчийн ялгарлыг жилд 178.8 тонноор бууруулж чаддаг байна. Цэвэр цахилгаан хөдөлгүүрт хүнд даацын ачааны машинуудтай харьцуулахад ашиглалтын хугацаа нь урт, цэнэглэх  хугацаа нь богино зэрэг давуу талтай . Тийм ч учраас Норд Бэнз компани одоогоор голлон устөрөгч-цахилгаан хос хөдөлгүүртэй бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх стратегийг баримталж, богино зайн тээвэрт зориулсан цахилгаан хөдөлгүүрт хүнд даацын ачааны машин, дунд болон холын зайн тээвэрт зориулсан хос хөдөлгүүртэй тээврийн  хэрэгслүүдийг судлан үйлдвэрлэж байна.

Шинэ цагийн Малчин Оюунбилэгийн гэр бүл

Ордос хотын Отог хошууны Улаан-Ус багийн малчин Оюунбилэгийн  гэр бүл ноолуурын чиглэлийн 3000 гаруй ямаа маллаж байна. Зөвхөн  өнгөрсөн жил л гэхэд ноолуурын чиглэлийн ямаа маллан 220 мянган юанийн нөхөн олговор авч, ашиг орлого өндөр байна. Мөн орчин цагийн бүтээн байгуулалтаар үйлдвэрлэлээ дэмжиж чадсан үлгэр жишээчээр үнэлэгдсэн байна.

Оюунбилэгийн гэр бүл өмнө нь ихэнх малчдын адил уламжлалт  аргаар мал маллаж байсан бөгөөд ямааны ноолуурын чанар хангалтгүй, борлуулалтын зах зээл нь ч хязгаарлагдмал байжээ. Харин одоо тэрээр Хуашян компанитай захиалгын гэрээ байгуулан ажиллаж, уг компанийн хангасан тусгай тэжээлийг 2000 ямаандаа хэрэглэснээр ноолуураас унах ашиг орлогоо нэмэгдүүлж чаджээ.

Оюунбилэгийнх тэжээлийн орцондоо шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулалт хийж мөн цэвэр үүлдрийн ямааг өсгөх талд анхаарснаар ноолуурын чанараа баталгаажуулж ирсэн байна. 2022 онд тэрээр сайн үүлдрийн ноолуурын чанар сайтай ямаа малласан үлгэр жишээчээр  үнэлэгдэж, 2023 онд ноолуурын ямаа маллан 80 мянга гаруй юанийн нөхөн олговор авч байсан удаатай.

Баяннуурын Наранцэцэгийн шинжлэх ухаан, технологийн аж үйлдвэрийн парк

Баяннуурын Наранцэцгийн шинжлэх ухаан, технологийн аж  үйлдвэрийн парк нь Ү-Юань шяний Хундин аж үйлдвэрийн паркт  байрладаг ба Саньрүй хөдөө аж ахуйн технологийн ХХК болон ӨМӨЗО дахь Сан Пан Дань хүнсний технологийн группын ХХК гэсэн улсын зэрэглэлийн 2 тэргүүлэгч аж ахуйн нэгжийн хамтын хөрөнгө  оруулалтаар байгуулагдсан наранцэцгийн шинэ сортын судалгаа, туршилт хийж жишээ үзүүлэх, агуулах ложистик, гүн боловсруулалт, соёл аялал жуулчлал, боловсролыг нэгтгэсэн наранцэцнгийн шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн парк юм.

Парк нь Саньрүй наранцэцэгийн судалгааны хүрээлэн, Бортохойн  наранцэцэгийн орчин үеийн боловсруулалтын төв болон цогц удирдлага  зохицуулалтын төв, орчин үеийн агуулах, боловсруулалтын төв, ложистикийн төв гэсэн дөрвөн үндсэн төслийг шинээр хэрэгжүүлсэн.

Шинээр баригдсан төсөл нь 92 мянган кв метр талбайг эзэлдэг бөгөөд  нийт 246 сая юанийн хөрөнгө оруулалт хийгдэж, наранцэцгийн  үйлдвэрлэл нь эхнээсээ дуусах хүртэл өндөр стандартын зохион  байгуулалтыг бий болгожээ. Үүнд Наранцэцгийн молекулын лаборатори, наранцэцгийн гермоплазмын нөөцийн агуулах, наранцэцгийн том өгөгдлийн төвөөр гол цөм болгосон инновацын платформ нь Наранцэцгийн үрийн үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн инновацын технологи, мэдээллийг нэгтгэсэн онцлогтой. Бортохойн наранцэцэгийн орчин үеийн боловсруулах төв болон ложистикийн төвөөр голлосон нарийн боловсруулах сүлжээ нь бараа бүтээгдэхүүн худалдаалах талбайгаар Азид хамгийн том цогц ухаалаг үйлдвэр байгуулахыг зорьж, жилийн боловсруулах хүчин чадал нь 55 мянган тоннд хүрч, үйлдвэрлэлийн өртөг нь 2 тэрбум юанийг давах боломжтой гэж үзэж байна.

Паркийн хөрөнгө оруулалт болон үйл ажиллагаа нь давуу талтай аж  үйлдвэрийн нөөцийг илүү сайн нэгтгэж, аж үйлдвэрийн хөгжлийн тэргүүлэх чиг хандлагыг харуулж, технологи, мэдээлэл, нөөцийг хуваалцах, харилцан хүртээмжтэй байлгахыг биелүүлж, Баяннуур хотоор гол бүс болгосон дэлхийн наранцэцгийн үйлдвэрлэлийн төвийг бий болгож, Хятадын наранцэцгийн үйлдвэрлэлийн тасралтгүй, эрүүл хөгжлийг ахиулахаар зорилго тавин ажиллаж байна.

Энэ томилолт ӨМӨЗО-ны хөгжлийн хурд, чиг хандлагыг олон талаас нь ойлгуулав. Ухаалаг дата төв, дижитал сүү үйлдвэрлэл, том оврын салхин турбины иж бүрэн үйлдвэрлэл, устөрөгчийн хөдөлгүүрт тээвэр, шинжлэх ухаанд тулгуурласан мал аж ахуй, наранцэцгийн гүн боловсруулалтын экосистем гээд бүхий л салбарт технологи, инновац давамгайлж байлаа. Хүсэл тэмүүлэл, бүтээлч санаа, ирээдүйдээ итгэсэн бодлого дээр тогтож бий болсон энэ хөгжлийн дүр зураг нь Монголын бидэнд ч сургамж, урам зориг болохуйц олон санааг төрүүлэв. Хөгжил гэдэг зөвхөн барилга, байгууламж бус; харин шинжлэх ухаанд тулгуурласан шийдэл, төр-хувийн хэвшлийн нэгдэл, технологийн дэвшил, хүний хүчин зүйл дээр суурилдаг юм байна гэдгийг энэ аялал батлав.


ТОМИЛОЛТ: “Или” эрүүл мэндийн ухаалаг хотхон, “МинЯнг” салхин парк, технологийн наранцэцэгийн үйлдвэр, орчин үеийн хөдөө аж ахуйтай танилцсан нь
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ