Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.Х, Э.Н нар нь яаралтай дуудлагын дагуу очиж эмчийн үзлэг хийхдээ, өвчтөний биеийн болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлэлгүй, холбогдох харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүйн улмаас иргэн Б.О нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нэр бүхий эмч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Х-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь, Г.Х, Э.Н нар нь түргэн тусламжийн тусгай дугаар 103-т хандсан яаралтай бус хүлээгдэлтэй дуудлагад хамаарах хам шинж /бөөлжих, халуурах/-тэй өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн биеийн байдлыг нь асуумжид тулгуурлан тогтоож, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинжийг нь харгалзан өөрийн мэдлэг, дадлага туршлагад үндэслэн зохих тусламж, үйлчилгээг үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөр өөр дуудлагын дагуу тус тусдаа ирсэн эмч нарыг биечлэн үзлэг хийх үед өвчтөний амь тэнссэн буюу амь нас эрсдэх, амин эрхтний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлж, эмнэлгийн сэхээн амьдруулах тусламжийг хойшлуулшгүйгээр 2-5 минутын дотор эхлэх шаардлага үүсээгүй байсан тул эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэж хүргээгүй, тээвэрлэх бэлэн байдлыг хангуулж гараас гарт хүлээлгэн өгөөгүй гэж буруутгах нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн нас барсан хохирогч болон түүний ар гэрийнхэн түргэн тусламжийн эмчийн өвчний шалтгаан, зовуурийг оношлох зорилгоор асуусан асуумжид үнэн зөв хариулаагүй, бодит зүйлийг нууж хэлээгүйн улмаас хордлогын шалтгаант өвчнийг оношилж чадаагүй эмч нарыг үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж дүгнэх боломжгүй юм. Түргэн тусламжийн төвийн их эмч Э.Н, Г.Х нарыг эмчийн тангаргаа сахиж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих ёсоор буюу өвчтөнөөс авсан асуумжид тулгуурлан өвчтөний биеийн байдлыг үнэлж, өвчний хам шинжийг тодорхойлж зөвлөгөө, заавар өгч, бөөлжилтийн эсрэг тариа хийх зэргээр үзлэгийг зохих ёсоор бүрэн хийж гүйцэтгэсэн тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахаар шийдвэрлэсэн болно.
Их эмч Г.Х нь ажлын ачааллаас болж түргэн тусламжийн хуудсыг тухайн өдөртөө бичиж амжилгүй нөхөн бүртгэхдээ үйлчлүүлэгчийн зовуурийг андуурч буруу бичсэн үйлдлийг ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бус харин гүйцэтгэсэн ажлаа тайлагнах явцад гаргасан мэргэжлийн алдаа гэж үзэх тул Хөдөлмөрийн болон бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах асуудал болохыг тэмдэглэн дурджээ.
| Түргэн тусламжийн эмч нарыг цагаатгалаа |
Хувааж авахаар нэхэмжилсэн хөрөнгүүдийг бий болоход мөнгөн нэмэрлээгүй хэмээн маргажээ
2025-12-03 11:00:00
2025-12-03 08:05:02
Өнөөдөр гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр
2025-12-03 08:00:00
Халтиргаанд давс хэрэглэхээ больж, нисэх зурваст хэрэглэдэг бодис цацна
2025-12-02 17:07:00
2025-12-02 16:31:49
2025-12-02 15:07:44
2025-12-02 15:00:58
2025-12-02 13:57:32
2025-12-02 13:50:40
2025-12-02 13:15:22
2025-12-02 12:59:09
Г.Одонцэцэг: Үйлийн үр 100 галавт ч шамшаагдахгүй
2025-12-02 12:56:39
Бусдын виза картыг ашиглан ₮2,1 тэрбумыг шилжүүлж авчээ
2025-12-02 12:36:40
"ДЦС-4 ТӨХК зээл төлөөд, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна"
2025-12-02 12:33:53
3800 айлын орон сууцыг хугацаанд нь дуусгахаар битүүмжлэх технологи ашиглаж байна
2025-12-02 12:18:30
Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэрсийн жагсаалттай болох өргөдлийг 171 иргэн дэмжээд байна
2025-12-02 12:11:40
Маргаашаас хүйтний эрч суларч, зарим газраар +2 хэм болно
2025-12-02 11:58:10
2025-12-02 11:48:41
Б.Мөнх-Оргил сумод хамгийн олон дараалан барилдсан амжилтаар Гиннест бүртгэгдлээ
2025-12-02 11:30:35
2025-12-02 11:09:04
2025-12-02 11:00:27
Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг E-Mongolia-гаар шилжүүлдэг боллоо
2025-12-02 10:56:09
2025-12-02 10:51:17
Ипотекоор авсан байрандаа хадам аавыгаа суулгатал, албан бус гэрээгээр зарсан байжээ
2025-12-02 10:50:40
Түргэн тусламжийн эмч нарыг цагаатгалаа
2025-12-02 10:43:16
2025-12-02 10:32:13
2025-12-02 10:17:03
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2025-12-02 09:49:56
Х.Нямбаатар: Ирэх жил НЭМГ, НТБГ-ыг татан буулгаж, өрхийн эмнэлгүүдийг нэгтгэнэ
2025-12-01 15:06:09
АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2025-12-01 13:55:07
Хувийн харилцаатай үеийнхээ бичлэг, зургийг нийтлээд шүүхээс ял сонслоо
2025-12-01 11:54:08
Зулын 25 буюу Богд Зонховын дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо
2025-12-01 11:37:08
1-5 ангийн цахим хичээлийн хуваарь
2025-12-01 11:20:26
Баасан гарагаас хүйтний эрч суларна
2025-12-01 10:41:41
Осол гаргасан жолооч амь хохирогчийн ар гэрт сар бүр тэтгэмж өгнө
2025-12-01 10:15:14
Эрээн дэх консулын газраас зөвлөмж гаргалаа
2025-12-01 10:00:28
Увсын Тэс суманд орж ирсэн баавгайг амьдаар нь барьж, авран хамгааллаа
2025-12-01 09:54:05
Томуу төст өвчний үед Тамифлу хэрэглэхгүй байхыг зөвлөлөө
2025-12-01 09:45:58
Бага ангийн сурагчдын хичээл өнөөдрөөс цахимд шилжлээ
2025-12-01 09:43:51
Хүйтний эрч чангарах өдрүүдийн цаг агаарын төлөв
2025-12-01 09:33:35