Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
Нэгдүгээр сард. Агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилиийн дунджаас бага, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хоёрдугаар сард. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь-Алтайн хойд хэсгээр оолон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Гуравдугаар сард. Агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ
| Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй байна |
Хувааж авахаар нэхэмжилсэн хөрөнгүүдийг бий болоход мөнгөн нэмэрлээгүй хэмээн маргажээ
2025-12-03 11:00:00
2025-12-03 08:05:02
Өнөөдөр гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр
2025-12-03 08:00:00
Халтиргаанд давс хэрэглэхээ больж, нисэх зурваст хэрэглэдэг бодис цацна
2025-12-02 17:07:00
2025-12-02 16:31:49
2025-12-02 15:07:44
2025-12-02 15:00:58
2025-12-02 13:57:32
2025-12-02 13:50:40
2025-12-02 13:15:22
2025-12-02 12:59:09
Г.Одонцэцэг: Үйлийн үр 100 галавт ч шамшаагдахгүй
2025-12-02 12:56:39
Бусдын виза картыг ашиглан ₮2,1 тэрбумыг шилжүүлж авчээ
2025-12-02 12:36:40
"ДЦС-4 ТӨХК зээл төлөөд, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна"
2025-12-02 12:33:53
3800 айлын орон сууцыг хугацаанд нь дуусгахаар битүүмжлэх технологи ашиглаж байна
2025-12-02 12:18:30
Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэрсийн жагсаалттай болох өргөдлийг 171 иргэн дэмжээд байна
2025-12-02 12:11:40
Маргаашаас хүйтний эрч суларч, зарим газраар +2 хэм болно
2025-12-02 11:58:10
2025-12-02 11:48:41
Б.Мөнх-Оргил сумод хамгийн олон дараалан барилдсан амжилтаар Гиннест бүртгэгдлээ
2025-12-02 11:30:35
2025-12-02 11:09:04
2025-12-02 11:00:27
Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг E-Mongolia-гаар шилжүүлдэг боллоо
2025-12-02 10:56:09
2025-12-02 10:51:17
Ипотекоор авсан байрандаа хадам аавыгаа суулгатал, албан бус гэрээгээр зарсан байжээ
2025-12-02 10:50:40
Түргэн тусламжийн эмч нарыг цагаатгалаа
2025-12-02 10:43:16
2025-12-02 10:32:13
2025-12-02 10:17:03
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2025-12-02 09:49:56
Х.Нямбаатар: Ирэх жил НЭМГ, НТБГ-ыг татан буулгаж, өрхийн эмнэлгүүдийг нэгтгэнэ
2025-12-01 15:06:09
АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2025-12-01 13:55:07
Хувийн харилцаатай үеийнхээ бичлэг, зургийг нийтлээд шүүхээс ял сонслоо
2025-12-01 11:54:08
Зулын 25 буюу Богд Зонховын дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо
2025-12-01 11:37:08
1-5 ангийн цахим хичээлийн хуваарь
2025-12-01 11:20:26
Баасан гарагаас хүйтний эрч суларна
2025-12-01 10:41:41
Осол гаргасан жолооч амь хохирогчийн ар гэрт сар бүр тэтгэмж өгнө
2025-12-01 10:15:14
Эрээн дэх консулын газраас зөвлөмж гаргалаа
2025-12-01 10:00:28
Увсын Тэс суманд орж ирсэн баавгайг амьдаар нь барьж, авран хамгааллаа
2025-12-01 09:54:05
Томуу төст өвчний үед Тамифлу хэрэглэхгүй байхыг зөвлөлөө
2025-12-01 09:45:58
Бага ангийн сурагчдын хичээл өнөөдрөөс цахимд шилжлээ
2025-12-01 09:43:51
Хүйтний эрч чангарах өдрүүдийн цаг агаарын төлөв
2025-12-01 09:33:35