Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Энхбат, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ.
Прокуророос шүүгдэгч Н.Энхбатыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр "Жэм молл" (Gem mall) худалдааны төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.М-тэй маргалдаж, улмаар хутгаар хохирогчийн эрүү, хүзүү, цээж, нуруу, хэвлий, шуу, сарвуу, гуя хэсэгт олон тооны зүсэгдсэн шарх үүсгэж, цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн шарх, биеийн гадаргуугийн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдалтын шокд оруулж амь насыг нь хохироосон буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Энхбатыг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял шийтгэж, оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Энхбатаас сэтгэцийн хохирол хор уршгийн зардалд 162,360,000 (нэг зуун жаран хоёр сая гурван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн төрсөн хүүхэд Э.Д-д олгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шүүгдэгч Н.Энхбатын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ял тохирсон, Гэр бүлийн тухай хуульд зааснаар амь хохирогчийн хүүхэд болох охин Э.Э (12 настай), охин Э.Э (7 настай) нарт асран хамгаалагч томилох асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
| Эхнэрээ хөнөөсөн Ц.Энхбатыг бүх насаар хорих нь тохирсон ял гэж үзлээ |
2026-01-20 14:24:53
Бямба гарагаас хүйтний эрч суларч, -10 хэм болно
2026-01-20 13:52:21
2026-01-20 13:40:50
2026-01-20 14:24:53
Бямба гарагаас хүйтний эрч суларч, -10 хэм болно
2026-01-20 13:52:21
2026-01-20 13:40:50
2026-01-20 12:16:02
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:10:17
Ирэх дөрөвдүгээр сард AI туслах багшийг туршина
2026-01-20 09:52:31
2026-01-20 09:45:29
2026-01-20 09:32:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28