Бусдын гарт амиа алдсан 16 настай охины ээж нүүр номоороо дамжуулж дараах мэдээллийг өглөө.
Охины минь хэргийг ямар шатанд яваа талаар олон хүн санаа зовинож асууж байгаа тул дараах товч мэдээллийг хуваалцаж байнаа. Шүүхээс хэрэг прокурорт буцсаны дараа миний бие тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорууд болох Г.Янжиндулам, Г.Баясгалан нараас татгалзах хүсэлтээ дээд шатны прокурорт гаргасан боловч татгалзаж энэ шийдвэр эцсийнх гэсэн утгатай хариу өгсөөн. Прокурор нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх хуралд яллах байрнаас оролцдог ганц хуулийн этгээд байдаг.
Гэтэл улаан цайм шүүх танхимд шүүхээс хэргийг дутуу шалгаж гэж дүгнэсээр байтал улсын яллагч нар нь энэ хэрэг буцсан ч би энэ хоёрыг яллагдагчаар татахгүй гэж хээв нэг хэлж байгаа нь би прокурор, улсын яллагч бишээ хэргийн холбогдогч нарыг улсын нэрийн өмнөөс өмгөөлөгч сэжигтнийг хамгаалагч гэж байгаатай нэгэн адил гэж ойлгож байна. Иймд арга буюу прокурорын ёс зүй, үндсэн ажлын чиг үүргээсээ сайн дураараа татгалзаад байгаа тухайн 2 прокурорыг Улсын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан.Түүний дагуу ёс зүйн зөвлөл нь хурлаараа хэлэлцэх байх.Үүнийхээ хариуг л хүлээж байнаа.
Шүүхээс 3 удаа буцаасаар байтал прокурор арга буюу дутуу ажилласан, мэргэжлийн алдаа гаргасан, ашиг сонирхолтой байсан гэх зэрэг нь батлагдаж тэднийг яллагдагчаар татсаан. Яллах үндсэн чиг үүргээсээ татгалзаж би прокурор байх чадамгүй хүн гэдгээ ил цагаан илэрхийлж байгаа прокурорыг их л том дарга хамгаалж дэвшүүлсээр байна гэж миний бие хардаж байнаа. Прокурорт байгаа энэ мэт гажуудалтай би тэмцээд дийлэхгүй юм шиг байна. Гэхдээ үрийнхээ төлөө би шударга үнэний төлөө тэмцэнээ.
Прокурорын байгууллагад олон арван туршлагатай,үнэнч шударга алба хаагчид бий гэдэгт итгэдэг. Тэд прокурорын байгууллагын нүүр царай болж явахын ерөөл айлтгаж байна.
| "Прокурорын гажуудлыг дийлэхгүй ч, үрийнхээ төлөө тэмцнээ" |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30