Нийслэлээс Тавантолгой түлш ХХК-тай хамтарч гэр хорооллын 172 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш, коксон түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар заавар мэдээллийг өгч байгаа. Энэ хүрээнд өрхүүдийн галлагаа сайжирч байгаа ажээ. Мөн түлшний шаталтын хэмжээ сайжирсан байна. Үүнээс гадна шаардлага хангахгүй зуух, ханан пийшин гэх олон хүчин зүйлсээс хамаарч айл өрхүүд угаарын хийн хордлогод өртсөн хэвээр байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулсан албан мэдээгээр 2025 оны арваннэгдүгээр сарын 11-24-ний өдрийн хооронд буюу 14 хоногт угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 112 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 45, Чингэлтэй дүүрэгт 19, Сүхбаатар дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт 40 тус тус бүрдгэгджээ.
Харин Налайх дүүрэгт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Угаарын хийд хордсон нийт иргэдийн биеийн байдал 8 хувь хүнд, 25 хувь нь хүндэвтэр, 56 хувь нь дунд байгаа бол үлдсэн хувь нь хөнгөн байгаа аж.
Нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг.

| НЭМҮТ: Угаарын хийд 112 иргэн хорджээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57