Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчлөлийн талаар өнөөдөр /2025.11.25/мэдээлэл хийлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ:
-Тэрбээр, "сүүлийн дөрвөн жилийн хугацаанд томуугийн өвчлөл 39 долоо хоногоос илүү үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1.5-2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Жилдээ 764 мянган хүн өвчилж, амьсгалын замын халдварт өвчний улмаас 77420 хүн эмнэлэгт хэвтдэг бо амьсгалын замын цочмог үрэвслийн улмаас 66 хүн нас барсан үзүүлэлтэй байна. Амьсгалын замын цочмог үрэвслийн халдвараар 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж, тухайн өвчлөлийн шалтгаант нас баралтын 27,7 хувийг мөн 0-5 насны хүүхдүүд эзэлж байгаа. Жил бүр хүн амын дунд томуугийн А хүрээний H3M2, H1N1 вирус болон B хүрээний вирус амьсгалын замын синцитиал вирус эргэлтэд ордог. Өнөөдрийн байдлаар зургаа болон долдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 7-8 удаагийн мутацид орсон вирус ханиад томуугийн энэ үед орж ирж байна. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын синцитиал вирусийн мутацид орсон хувилбар явж байна. Томуу, томуу төст өвчлөлийг 0-5 насны хүүхдүүд болон ахмад настнууд илүү хүрч байна.
Томуугийн оргилд үед хоногт 10000-42000 хүн амбулаториор үйлчлүүлж, эмнэлгийн тусламж авах мөн нэг хоногт 1000-7000 хүн эмнэлэгт хэвтүүлэх тооцоолол гаргаад байна.
Тиймээс өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад Тиймээс өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад 1134 орыг томуугийн шалтгаант үйлчлүүлэгчдэд зориулан дэлгээд байна. Цаашид 740 ор нэмэлтээр дэлгэхээр бэлтгэл ажлаа хангасан байна. Монгол Улсын хувьд энэ жил 300 мянган тун вакцин авч 0-5 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулсан. Эдгээр зорилтот иргэдийн 99 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна" гэлээ.
| Томуугийн оргилд үед хоногт 10000-42000 хүн амбулаториор үйлчлүүлнэ |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30