ЭМЯ өнгөрсөн зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 7-8 удаагийн мутацид орсон вирусын халдвар нийтлэг байгааг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад 1134 орыг томуугийн шалтгаант үйлчлүүлэгчдэд зориулан дэлгээд байна. Цаашид 740 ор нэмэлтээр дэлгэхээр бэлтгэл ажил хангагдсан байна.
Харин дархлаажуулалтын хувьд энэ жил 300 мянган тун вакцин авч 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгүүдийг вакцинжуулаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зорилтот бүлгийн 95 хувь нь вакцинд хамрагдсан бол үр дүнтэй гэж үздэг. Монгол Улсын хувьд вакцинжуулалт 99 хувьд хүрсэн учраас шинэ хувилбартай вирусын тохиолдол хүндрэл, эндэгдэл багатай гэж онцоллоо.
| "Энэ үед 7-8 удаа мутацид орсон вирусын халдвар нийтлэг байна" |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33