Нислэгийн тийз захиалаад залилуулсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иргэн цахим орчинд нийтлэгдсэн "Нислэгийн тийзний захиалга авна" гэх зарын дагуу үл таних хүний данс руу 980 мянган төгрөг шилжүүлж залилуулжээ. Иймд иргэд Та бүхэнд гадаад улсад зорчихдоо баталгаат компаниар үйлчлүүлэн тийз захиалж мөнгөө шилжүүлэхийг сэрэмжлүүлж байна. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс нь 24 цаг тасралтгүй дуудлага мэдээлэл хүлээн авч, залилагчийн банкны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байна.
| "Нислэгийн тийзний захиалга авна" гэх зараар ₮980 мянгыг шилжүүлээд залилуулжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33